Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Дэлхийн байгаль орчны өдөр


Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд аймгийн Шүүх, УЦУОШТ-тэй хамтран харилцан мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэж, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа. 
дэлхийн байгаль орчны өдрийг анх 1972 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн 6 сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлуудад бодлого боловсруулагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор нийтэд зориулан төрөл бүрийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулан ирсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй ү йлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хамарсан онцгой өдөр юм. Тус өдрийг энэ жил дэлхий нийтээр #Агаарын Бохирдлын Эсрэг Хамтдаа гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Мэдээ оруулсан : 2019-06-05 17:09:10
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.