Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Аймгийн ИТХ-аас газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлыг БОНХЯ, Засгийн газарт уламжиллаа

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн 3, 4 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл, Сутай хайрхан уул, Даривийн нуруу, Таянгийн нурууны  байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад оруулахаар  зорилгоор ирүүлсэн Бугат, Тонхил, Дарив, Цээл сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн 2013 оны 01 сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар уг асуудлыг хэлэлцүүллээ.

         Аймаг, сумын ИТХ-ын тогтоолыг БОНХЯ, Засгийн газарт аймгийн Засаг даргын 201 тоот бичгээр уламжлан хүргүүллээ.

Мэдээ оруулсан : 2014-10-08 15:52:33
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.