Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан. Үндэсний мод тарих өдөр Алтайчууд бид жил бүр мод тарих ажилд идэвх санаачлага тай оролцдог уламжлалтай. Уг өдрийг тохиолдуулан Есөнбулаг сумын "Ногоон байгууламж хариуцсан тасаг"-тай хамтран аймгийн төвийн зам дагуух сааданд шинээр болон нөхөн тарилт хийж хайлаас, шархуайс, жигд, бургас зэрэг нийт 1800 ширхэг мод бут сөөг тарих ажлыг зохион байгууллаа.