Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
"Байгалиа хамгаалъя" сарын аян болж байна

 

Улсын ГХУСАЗЗ, БОАЖЯ, ЦЕГ, ПЕГ, МХЕГ, ДБХС хамтран улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 15-г хүртэл "Байгалиа хамгаалъя" сарын аяныг зохион байгуулж байна. Тус сарын аяныг орон нутгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран аймагт зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хягалт шалгалтын ажлыг зохион байгуулах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлт, илрүүлэлтийг ахиулах, иргэд, олон нийтэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, ухуулга нөлөөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм.

Мэдээ оруулсан : 2019-04-25 11:20:08
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.