Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“Цэвэр орчин-Эрүүл Алтай” аян зарлалаа

 

Сүүлийн жилүүдэд амьдрах орчноос үүдэлтэй өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд байгаль орчны бохирдлыг бууруулах асуудал чухлаар тавигдаж байна. Иймд иргэдийн оролцоотойгоор эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах замаар орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ЗДТГ, БОАЖГ, ЭМГ, МХГ, Хүйсийн говь цэцэг нуурын сав газрын захиргаа хамтран “Цэвэр орчин-Эрүүл Алтай” уралдаант сарын аяныг аймгийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 19-өөс 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай зарлаж, нээлтийг 04 дүгээр сарын 22-ны өдөр Алтай хотын төв талбайд хийлээ. Тус сарын аяныг сумдад зохион байгуулах ажлын хэсгийг томилж, ажлын удирдамж төлөвлөгөө гарган, аяны үйл ажиллагааг зохион байгуулах талаар сумдад үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

Мэдээ оруулсан : 2019-04-25 14:50:08
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.