Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“Ус ба би” сэдэвт гар зураг, “Ус ба хүний эрх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Алтайн өвөр говийн сав газрын захиргаaнаас ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд зарласан “Ус ба би” сэдэвт гар зураг, “Ус ба хүний эрх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. 
Эссэ бичлэгийн уралдаанд: Алтай сумын ЕБСургуулийн 10а ангийн сурагч Б.Хосбаяр 1-р байр, Алтай сумын ЕБСургуулийн 12а ангийн сурагч Х.Баянмөнх 2-р байр, Алтай сумын ЕБСургуулийн 11а ангийн сурагч П.Наранзаяа 3-р байр.
Гар зургийн уралдаанд: Есөнбулаг сумын 1-р сургуулийн 9б ангийн сурагч Г.Дүүрэнзаяа 1-р байр, Есөнбулаг сумын 1-р сургуулийн 9в ангийн сурагч У.Эмүүжин 2-р байр, Алтай сумын ЕБСургуулийн сурагч Л. Энхжин 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Шагнал 1-р байр 50000 төгрөг, дурсгалын зүйл 
2-р байр 30000 төгрөг, дурсгалын зүйл
3-р байр 20000 төгрөг, дурсгалын зүйл

Мэдээ оруулсан : 2019-04-17 16:20:10
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.