Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
"KFW" төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Говь-Алтай аймгийн Алтай, Эрдэнэ, Цогт, Бугат, Тонхил Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдад "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох" Герман, Монголын хамтарсан "KFW"-н хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихээр болж төслийн хэлэлцүүлэг Говь-Алтай аймагт 3 өдөр зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлэгт аймаг, сумдын төлөөлөл 70-д хүн оролцож санал бодлоо хэлэлцлээ. Уг төсөл нь 2019-2025 оны хооронд хэрэгжих бөгөөд төслийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлж ажиллах 23 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдаж зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар зөвлөлийн даргаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д. Батмагнай сонгогдлоо.

Мэдээ оруулсан : 2019-04-02 11:20:03
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.