Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Эх дэлхийн цаг зохион байгууллаа

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнийг сааруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2019.03.30 өдөр Алтай хотноо “Гялгар уут, хуванцараас татгалзъя” уриан дор 8 дахь жилдээ зохион байгууллаа. 
Тус арга хэмжээний үеэр мөн “Цэвэр орчин-Эрүүл хот” аяны нээлтийг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийнхэлтсийн дарга С.Байгальмаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батмагнай, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхчимэг нар үг хэллээ. 
“Эх дэлхийн цаг -2019” арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Ус, цаг уур орчны шижилгээний төв, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, Ардын дуу бүжгийн Алтай чуулга, “Гэрэлт өргөө” ХХК, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хамтран ажиллалаа. Мөн АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн оюутны холбооны тэргүүлэгчид нэгдэн ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Амьд ертөнц миний нүдээр” уран илтгэлийн уралдааны шилдэг оролцогчдын нэг Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн сурагч П.Энхжин өөрийн илтгэлээ уншиж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэхийг уриаллаа.
“Эх дэлхийн цаг – 2019” арга хэмжээг угтан зохион байгуулсан бүтээлч ажлын уралдаанд 7 байгууллага оролцсоноос 1-р байранд Есөнбулаг сумын 3-р цэцэрлэг, 2-р байранд Есөнбулаг сумын 3-р сургууль, 3-р байранд Татварын хэлтcийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тус арга хэмжээнд нийт 500 гаруй иргэд нэгдэн байгаль эхээ хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэлээ.

Мэдээ оруулсан : 2019-03-30 13:43:12
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.