Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
"Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр" -т Говь-Алтайчууд нэгддээ.

Эстон улсаас санаачилан эхлүүлж, эдүгээ дэлхийн 150 орныг нэгтгэж чадсан "Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр" нь энэ онд "Эх дэлхийгээ хамтдаа хайрлая" уриан дор 09 сарын 15-ны 10 цагаас зохион байгуулагдсан бөгөөд энэ санаачилгад Монгол улс нэгдэж буйгаараа онцлогтой байлаа. Монгол улсын хэмжээнд "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо" ТББ энэхүү үйл ажиллагааг санаачилан зохион байгуулсан. Говь-Алтай аймгийн зүгээс санаачилгыг дэмжин аймгийн ЗДТГ, БОАЖГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар хамтран зохион байгуулж 15 сумын 199 албан байгууллага, аж ахуй нэгжийн 2975 албан хаагч, 453 хүүхэд оролцож,  359,2 га талбайг цэвэрлэн, 184,05 тн хогийг аймаг, сумын төвлөрсөн хогийн цэгт хүргүүлсэн байна.   

Мэдээ оруулсан : 2018-09-18 14:45:06
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.