Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Нарны өргүүртэй худаг хийгджээ

Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн Тахь ус, Хонь усны баян бүрд нь 60км зайтай оршдог ба энэ хооронд ямар нэгэн булаг, шанд, уст цэг байдаггүй тул Хөдөөгийн Сэртэнгийн ард Улаанганга хэмээх газар Нарны өргүүртэй насосоор ажилдаг богино яндант өрөмдмөл худгийг БОНХЯ-ны санхүүжилтээр гаргаж 2014.03.17-нд ашиглалтанд хүлээлгэн өглөө. Худгийг 20м өрөмдөж гаргасан, хөрсний усны түвшин 6м-ээс эхэлсэн ба 2л/с ундаргатай байна. Худгийн ус хөвнөөсөө доошоо 100м урсаж гүнзгий тогтоол үүсгэжээ.

Мэдээ оруулсан : 2014-10-08 15:39:44
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.