Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа, ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаад хамтран  тусгай хамгаалалттай газар нутгийг сурталчилан таниулах, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, байгалийн үзэсгэлэнт газруудаа хайрлан хамгаалах сэтгэхүйг төлөвшүүлэх, байгаль хамгааллын үйл ажиллагаанд хүүхэд багачуудын санаа бодлыг тусгах зорилгоор аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. 
Эссе бичлэгийн уралдаанд Эрдэнэ, Халиун, Баянтоорой, Төгрөг, Тонхил, Бугат, Дэлгэр, Баян-Уул, Дарив, Тайшир, Есөнбулаг сумын ерөнхий боловсролын I cургууль, АШУҮИС-ын харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчид идэвхитэй оролцож тусгай хамгаалалттай газар нутаг, говийн гайхамшигт зургаан амьтнаа хэрхэн хамгаалах, хайрлах, аялал жуулчлал хөгжүүлэх талаар өөрсдийн санаа бодлыг тусган ирүүлсэнд гүн талархалаа илэрхийлье.
Уралдаанд ирүүлсэн оролцогчдоос
• 1 дүгээр байр- Б.Маргад-Эрдэнэ /Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн 8Б ангийн сурагч/ - Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад бидний оролцоо сэдвээр 
• 2 дугаар байр- Г.Уранбилэг /Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн 8Б ангийн сурагч/ Тусгай хамгаалалттай газар нутаг ба говийн гайхамшигт 6 сэдвээр 
• 3 дугаар байр- Г.Уранзаяа /Халиун сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч/ Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад бидний оролцоо сэдвээр тус тус шалгарлаа. 

Мэдээ оруулсан : 2018-05-20 16:26:42
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.