БОАЖЯ-наас дэвшүүлсэн "Цэвэрхэн наадацгаач", "Хандлагаа өөрчилье" уриалгуудыг орон нутагт хэрэгжүүлж ажиллалаа. Энэхүү уриалгын дагуу аймаг сумын наадмын үеэр сурталчилгааны самбар байршуулах, автомашины тусгай зөвшөөрөл дээр логог хэвлүүлэх, орон нутгийн телевизээр шторк цацах, лого бүхий хогийн савыг наадмын талбайд байршуулах, гудамж талбайд тус агуулга бүхий самбар байршуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.