Алтай хотыг тойрсон эзэнгүй хог хаягдлын хэмжээг багасгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийг цэвэр орчинд амьдрах боломжоор хангах зорилгоор Есөнбулаг сумын ЗДТГ-аас, тус сумын албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дунд зарласан "Хогондоо challenge " -д аймгийн БОАЖГ, ХГЦНСГЗ-ны хамт олон нэгдэж, Есөнбулаг суманд байрлах Ногоон нуурын орчмын 2 тн хогийг цэвэрлэж, аймгийн нэгдсэн хогийн цэгт хүргүүллээ.