Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Гэр хорооллын айл өрхүүд нэг загварын хогийн савтай боллоо.

2017 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан "Хоггүй цэвэр - Алтай" хөтөлбөрт тусгагдсаны дагуу Алтай хотын гэр хорооллын өрхүүдийг нэг загварын ангилсан хогийн савтай болгох зорилгоор 500ш хогийн савыг хийх ажлыг 2017 онд эхлүүлж 2018 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авлаа. Энэхүү ажлыг ОНХС-аас 125,0 төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр Есөнбулаг сумын "Дөл Өөдөө" ХХК шалгарч, 2018 оны 07 сарын 15-нд ажлаа дуусган, Есөнбулаг сумын Баяншанд, Индэрт багийн 500 өрхөд ангилсан хогийн савыг хүлээлгэн өглөө. Цаашид хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд үргэлжлүүлэн хийж, 2000 хашааг ангилсан хогийн савтай болгохоор төлөвлөж байна.

Мэдээ оруулсан : 2018-08-10 17:52:25
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.