Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт тахь адуу амжилттай нутагшиж байна

ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт 1992 оноос эхлэн тахь адууг сэргээн нутгшуулж эхэлсэн бөгөөд энэ зүйлийн амьтны хувьд Зүүн гарын говь нь уугуул нутаг нь юм. 2012 оноос хойш 3 удаагийн тахийн тээвэрлэлээр 4 азарга, 8 гүү нийт 12 тахийг БНХАУ, Чех улсаас тээвэрлэн авчирч амжилттай нутагшуулж байна. 2013 оны хавар ойролцоогоор 35 гүү хээлтэй байсан. 2014 оны 04 сарын 16-наас эхлэн тахийн гүүнүүд төрж эхэлсэн бөгөөд хагас жилийн байдлаар 23 унага шинээр төрснөөс 3 унага зүй бусаар хорогдож 20 унага эсэн мэнд бойжиж төрөлх сүрэгтээ идээшилж байна. Энэ оны хагас жилийн байдлаар ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт тахийн тоо толгой 3 оронтой тоонд хүрч амжилттай сэргээн нутагшиж байна.

Мэдээ оруулсан : 2014-10-08 14:41:21
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.