Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Химийн бодисын шалгалт хийлээ

Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Алтай, Цээл сумдад аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран химийн бодисын шалгалт хийлээ. Шалгалтад Алтай сумын сургуулийн химийн лаборатори, Алтай сумын Торготын нуруунд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчид, Цээл сумын Алтайн хүдэр уурхайн химийн лобаратори, Майн бласт ХХК, Цээл сумын сургуулийн химийн лобаратори хамрагдсан бөгөөд химийн бодисыг зориулалтын бус газарт хадгалсан, химийн бодисын бүртгэл, хаягжуулалт дутмаг, хугацаа дууссан химийнсан, хариуцсан албан хаагчдаа сургалтад хамруулаагүй зэрэг нийтлэг дутагдлууд илэрсэн бөгөөд зарчил дутагдлыг арилгах талаар хугацаатай албан шаардлага өгч, зөвлөн тусалж ажиллалаа.

  

Мэдээ оруулсан : 2018-05-20 17:13:19
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.