Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” дэлхийн “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” дэлхийн “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”, дэлхийн “Усны өдөр”-ийг угтсан арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Цээл суманд Цаг уур, орчны шинжилгээний газар, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Хүйсийн говь цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги зэрэг албан байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд байгаль орчны салбарын байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар Алтай, Бугат, Цогт, Эрдэнэ Цээл сумдын ЗДТГ, БОУХБ, байгаль хамгаалагч, нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, сургуулийн сурагчид, бусад холбогдох мэргэжилтэнүүдийг хамруулан мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, тараах материал тарааж, танин мэдэхүйн “АХА” тэмцээн, ус ашиглагч хэрэглэгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, ЕБС-ын сурагчдын дунд гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
БОАЖГ-н дарга Д.Батмагнай тус газрын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан танилцуулж, байгаль орчны чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, албан хаагчидтай нээлттэй хэлэлцүүлэг хийж санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

Мэдээ оруулсан : 2018-03-20 18:31:05
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.