Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэдээ

2011 оноос эхлэн БОАЖЯ-ны шийдвэрээр хавтгай үржүүлгийн ажлыг  хавтгай тэмээ хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ГИДЦГ-ын хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар “Захын ус”-ны хавтгай үржүүлгийн төвд 22 хавтгайн цөм сүрэг  байна. Энэ онд 2 ингэ ботголож ботгонууд эсэн мэнд бойжиж байна. 2014 оны 05 сарын 20-нд ГАА-ийн Цогт сумын мал эмнэлэг үржлийн тасгийн малын эмч Г.Алимаагаар хавтгайн хашааг ариутгах, эрүүлжүүлэх вакцин хийлгэлээ. Зуны улиралд хавтгайн сүргийг задгай бэлчээрт гаргадаг бөгөөд 5 сарын 23-нд хашаанаас гарган байнгын хариулганд байлгаж байна.

Мэдээ оруулсан : 2014-10-08 14:36:31
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.