Бичил уурхай эрхлэгчдийг албажуулах журмын хүрээнд ажиллуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхайн төсөл”-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” болон холбогдох дүрэм, аргачлалыг танилцуулж нэгдсэн ойлголтод хүргэх зорилгоор Баянхонгор аймагт 2017 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан бүсийн сургалт, 11 дүгээр сард зохион байгуулсан “Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл, сэдэвт сургалтанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, холбогдох төрийн байгууллагуудын дарга мэргэжилтнүүд болон сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, бичил уурхайн ТББ, нөхөрлөл, хоршооны төлөөллөөс бүрдсэн 120 хүний хамрагдлаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн танилцуулга, мэдээллийг олон нийтэд сурталчилан ажиллаж байна.
Мэдээ оруулсан : 2017-11-08 18:00:00