Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдаад байна.

 

Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг анх баталсан байдаг. Гэвч энэхүү журам хэрэгжих явцад зарим зохицуулалт дутуу, тэр бүрчлэн амьдралд нийцэхгүй зэрэг эргэж хармаар хүндрэлтэй асуудлууд олон гарснаар журмын хэрэгжилт төдийлөн хангагдахгүй байсан. Журмыг шинэчлэн батлах эрх зүйн болон практик хэд хэдэн шаардлага байсны дагуу Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, чуулганууд зохион байгуулж, тэндээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэж 2017 оны тавдугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн батлаад байна.

Байгалийн баялагийг зүй зохистой ашиглах замаар орон нутгийн ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад зорилгоор тус журмыг баталсан. Нэг үгээр хэлбэл хуулийн хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж ажиллах нь тухайн орон нутгийн ажилгүй иргэдийн хувьд нийгмийн халамж, хамгаалал, төрийн үйлчилгээг авах эхний алхам болно гэдгийг бичил уурхай эрхлэх хүсэлтэй иргэд маш сайн ойлгох хэрэгтэй бөгөөд журмын бас нэг зорилго юм.

http://www.mmhi.gov.mn/public/more/id/276  хаягаар орж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадоржийн  ярилцлагатай танилцана уу.

 

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэ хаягаар орж уншиж танилцана уу.http://www.legalinfo.mn/law/details/12681?lawid=12681

Мэдээ оруулсан : 2017-06-29 15:15:15
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.