Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Баянхонгор аймагт туршлага судлах уулзалт болж өнгөрлөө.

       МУ-ын Алт-2 үндэсний хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Говь-Алтай аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөө болон Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай, ой, усан сан бүхий газраас бусад газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг дэмжин ажиллах ажлын хүрээнд  Аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан Баянхонгор аймагт туршлага судлах уулзалтанд аймгийн Засаг даргын орлочоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 05 сарын 05-07-ний өдрийг хүртэл 3 хоног ажлаад ирлээ.

       Тус туршлага судлах уулзалтаар Баянхонгор аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын дарга мэргэжилтнүүдтэй уулзалдан бодлогын баримт бичгүүдийг судалснаас гадна ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу Баян овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Special mines” компаний Цагаан цахирын алтны  үндсэн ордыг түшиглэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу гурвалсан гэрээ байгуулан 30 га газарт үйл ажиллагаа явуулж буй “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ –ын 30  гаруй нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Special mines компаний Цагаан цахирын алтны үндсэн ордын баяжуулах уурхай болон ЗГ-ын 308 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд байгуулагдсан “Хонгор хүдэр” нэртэй алтны баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, цаашид  орон нутагт хэрэгжүүлэх боломжийг судлан оролцлоо. 

Мэдээ оруулсан : 2017-05-15 12:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.