Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Алтайчууд эх дэлхийдээ амлалт өглөө

"Эх дэлхийн цаг-2017" арга хэмжээний үеэр иргэдийн дунд "Эх дэлхийдээ өгөх миний амлалт" нэртэй самбарыг аялууллаа. Энэхүү самбарыг дараа жилийн эх дэлхийн цаг болоход бодит хийсэн ажилтай, амжилттай угтах зорилгоор аялуулсан бөгөөд дараа жилийн эх дэлхийн цаг болох үед амлалтын мөрөөр эргэж сурвалжлан, нэвтрүүлэг хийх юм. Эх дэлхийн цагт нэгдэхээр ирсэн олон маань уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулахад хувь нэмрээ оруулахаар өөр өөрийн хийж чадах зүйлсээ амлаж

 

бичицгээлээ. Тухайлбал аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж "Есөнбулаг сумын ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлнэ", аймгийн ИТХ-ын ажлын алба " Тамхигүй хамт олон болно", ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Мөнхтөр " Хувийн хөрөнгөөр 2 га газарт ойжуулалт хийнэ"  гэсэн бол Н.Энххүслэн охин "Хогоо хогийн саванд хийж хэвшинэ", 1-р сургуулийн 2-В ангийн сурагч Г.Энхжин, 6-Б ангийн сурагч Л.Намуунаа нар маань ургамал тарьж, цахилгаанаа хэмнэж байгаль дэлхийгээ хайрлахаа амласан байна.

Мэдээ оруулсан : 2017-03-29 15:30:50
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.