Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Уурхайдын 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт шалгалт хийн ажилласан тухай

         Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Цээл сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуур, “Гоби Коулд энд Энержи” ХХК-ийн Зээгт, “Мандал алтай” группын Хөв булгийн уурхайн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу шалгаж, дүгнэлт гарган, дүнд суурилсан арга хэмжээ авах зорилготойгоор аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн A/154 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 04-нээс 06, 11-нээс 12-ны өдрийг хүртэл  5 хоногт ажиллалаа.

    Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, дүгнэх явцад цаашид анхаарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай хэд хэдэн асуудлууд байсныг ажлын хэсгээс засаж залруулах үүрэг даалгаварыг газар дээр нь өгч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11 өдрийн зөвлөмжийг өгч ажиллалаа.

       Үүнд:

1.  Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийн тайланг хугацаанд нь ирүүлж, хагас бүтэн жилээр тайлагнан дүгнүүлж хэвших /ажлын явцын зураг, нотлох баримтыг хавсаргах/;

2.  Байгаль орчны хуваарьт аудитыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг тус газарт тайлагнан ажиллах;

3.  Биологийн олон янзын байдлыг дүйцүүлэн хамгаалах чиглэлээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тодорхой мэдээлэл тусгаагүй тохиолдолд мэргэжлийн байгууллагаар нэмэлт судалгааг хийлгэж  үр дүнд суурилсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх;

4.  Үржил шимт хөрсийг “Газар шорооны ажлын үед үржил шимт хөрс хуулалт, хадгалалт  MNS 5916:2008” стандартын дагуу ургамалжуулан хадгалах;

5.  Тухайн жилд ашиглах усны дүгнэлтийг холбогдох байгууллагаар гаргуулсаны үндсэн дээр сумын Засаг даргын захирамжийн дагуу зөвшөөрөл авч, шинэчилсэн загвараар гэрээг байгуулах, мөн ус ашиглалтын тайланг гаргаж дараа оны 1 дүгээр улиралд багтаан тус газарт ирүүлж хэвших;

6.  Үйл ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажил болон , нийгмийн хариуцлагын гэрээний биелэлийн талаар аймаг орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд, сум, багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулах, гарсан саналыг авч хэлэлцэн шийдвэрлэхийг зөвлөн ажиллалаа.

      Аймгийн хэмжээнд ашигт малтмалын дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж буй уурхайдын байгаль орныг хамгаалах, сөрөг нөлөөллийн бууруулах чиглэлээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлснийг илэрхийлэх “2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж хянан шалгаж, журамд заасан аргачлалын дагуу дүгнэхэд “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын  төмрийн хүдрийн уурхай 80.2 хувь, “Гоби Коулд энд Энержи” ХХК-ийн Зээгтийн нүүрсний уурхай 81.1 хувь хангалттай, “Мандал алтай” группын Хөв булгийн нүүрсний уурхай 75.47 хувь буюу хангалтгүй дараа оны төлөвлөгөөг БОАЖЯ батлахадаа анхаарах шаардлагатай гэсэн  дүгнэлтийг тус тус өгч ажиллалаа.

 

 

Мэдээ оруулсан : 2017-01-27 15:10:15
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.