Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан тухай

            Тус аймгийн Алтай, Бугат сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож  буй иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох,  мөн Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийн дагуу “Хүннү Говь-Алтай”ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үүсч буй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А/10 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 23-наас 26- ны өдрийг хүртэл удримдамжинд заасны дагуу 4 хоног ажиллалаа.

            Хяналт шалгалтын явцад Бугат сумын Хөвчийн нурууны Шивээт нэртэй чулуун дэвсгэртэй газарт хууль бусаар алт олборлохоор завдсан 4 машин, 20 иргэн, Мөн Алтай сумын Торготын нуруунд чулуун алт олборлохоор завдсан 5 машин, 30 иргэнийг хөөх арга хэмжээ авч, 1 молдокийг хурааж Алтай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч,  цаашид  пост гарган хяналт тавин ажиллах үүрэг даалгаварыг сумдын удирдлагуудад өгч ажилласан

Мэдээ оруулсан : 2017-01-27 15:10:10
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.