Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
САРЫН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

8  ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

Тус газраас 2016 оны 8 сарын 01-нээс 8 сарын 31-ний хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

  1. Засагт ханы гал голомт Алтай нутаг, Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”-ыг түшиглэн “Элсний фестиваль-2016” наадмыг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Жаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Уран тахилт” ХХК-ий ”Эрээн нуур” жуулчны бааз 2016 оны 08 дугаар сарын 06-наас 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
            Тус фестиваль нь элсний спортын тэмцээн, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой морин спорт, элсний үзүүлбэр, сумдын концерт дуун цэнгүүн, гэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж, төрийн болон төрийн бус байгууллага, ард, иргэд оролцлоо.

          2.Байгаль  хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний  зардал, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Төгрөг сумын Далантүрүүний хөвийг засварлах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Ус-Алтай” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилт 30 хувийг олголоо.

Төгрөг сумын Далантүрүүний хөвийг засварлах ажлын зураг төсвийг зохиогч “Гидроком байгууламж” ХХК-тай зохиогчийн хяналт хийх ажлын гэрээг байгууллаа.

          Мөн тус хөвийн гүйцэтгэлд хяналт тавьж хамтран ажиллах албан бичгийг Санхүү, төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ.

 

  1. Улсын төсвийн хөрөнгөөр шинэсэн ой бүхий Есөнбулаг, Тайшир, Халиун, Шарга, Жаргалан сумдад ой зохион байгуулалтын судалгааны ажлыг “Денс-форест” ХХК хийж байна. Тус судалгааны ажлын нэгдсэн тайланг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээн авах бөгөөд тайланг үндэслэн улсын ойн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан дээрх 5 сумын ойн менежметийн төлөвлөгөөг 5-10 жилээр боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулах юм.

           Иймд ой зохион байгуулалтын ажлын хүрээнд судалгаа шинжилгээний ажил бүрэн хийгдэж дуустал ойд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсан албан бичгийг сумын ИТХ, Засаг дарга, БОХУБ, байгаль хамгаалагч нарт хүргүүллээ.

 

       4. Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилгоор 2016 онд шинээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн талаар мэдээллийг /ИТХ-ын тогтоол, Ашигт малтмалын газраас ирүүлсэн албан бичгийн хуулбар/  2016 оны 9 сарын 1-ний дотор тус газарт ирүүлэх албан бичгийг сумдад хүргүүллээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах тухай журмын дагуу идэвхтэн байгаль хамгаалагч нартай гэрээ байгуулан дүгнэж, урамшуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах гэрээ байгуулах ажлыг шуурхай зохион байгуулж гэрээг 2 хувь үйлдэн баталгаажуулан тус газарт 1 хувийг нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэх албан бичгийг сумдад хүргүүллээ.

      

        5. Амьтны тухай хууль, БОНХ-ийн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, хууль бус агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 7 сарын 22-ны өдрийн А/117 дугаар захирамжаар баталсан тарваганы эргүүл, хяналт шалгалтын хуваарийн дагуу Есөнбулаг сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газартай хамтран эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

      6. Тус газарт 2016 оны 8 дугаар сард байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ хийлгэх хүсэлт 2 ирж хуулийн хугацаанд зөвшөөрөл, дүгнэлтийг гарган өгч ажиллалаа

Мэдээ оруулсан : 2016-08-26 14:27:05
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.