Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 8 сарын 6-аас 2016 оны 8 сарын 12-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

1. Засагт ханы гал голомт Алтай нутаг, Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”-ыг түшиглэн “Элсний фестиваль-2016” наадмыг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Жаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран “Уран тахилт” ХХК-ий ”Эрээн нуур” жуулчны бааз 2016 оны 08 дугаар сарын 06-наас 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус фестиваль нь элсний спортын тэмцээн, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой морин спорт, элсний үзүүлбэр, сумдын концерт дуун цэнгүүн, гэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж, төрийн болон төрийн бус байгууллага, ард, иргэд оролцлоо.

 

2. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Төгрөг сумын Далантүрүүний хөвийг засварлах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Ус-Алтай” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилт 30 хувийг олголоо.

 

3. Улсын төсвийн хөрөнгөөр шинэсэн ой бүхий Есөнбулаг, Тайшир, Халиун, Шарга, Жаргалан сумдад ой зохион байгуулалтын судалгааны ажлыг “Денс-форист” ХХК хийж байна. Тус судалгааны ажлын нэгдсэн тайланг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээн авах бөгөөд тайланг үндэслэн улсын ойн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан дээрх 5 сумын ойн менежметийн төлөвлөгөөг 5-10 жилээр боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулах юм. Иймд ой зохион байгуулалтын ажлын хүрээнд судалгаа шинжилгээний ажил бүрэн хийгдэж дуустал ойд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсан албан бичгийг сумын ИТХ, Засаг дарга, БОХУБ, байгаль хамгаалагч нарт хүргүүллээ.

 

4. “Тэргүүн макс” ХХК-ий Төгрөг сумын нутаг дахь “Булаг” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай, Есөнбулаг сумын нутаг дахь “Шижир-Ойл” ХХК-ий байгаль орчны менежментийн төлөвлөгөөг газрын даргаар батлууллаа.

 

2016 ОНЫ 8 САРЫН 13-ААС 2016 ОНЫ 8 САРЫН 19-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

1. Амьтны тухай хууль, БОНХ-ийн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, хууль бус агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 7 сарын 22-ны өдрийн А/117 дугаар захирамжаар баталсан тарваганы эргүүл, хяналт шалгалтын хуваарийн дагуу эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна.

Мэдээ оруулсан : 2016-08-12 10:06:52
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.