Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 7 сарын 30-аас 2016 оны 8 сарын 5-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

1. Тус газраас аймгийн Засаг даргын шинээр батлагдах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах саналыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүрүүлэв.

Аймгийн хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах гэж байгаатай холбогдуулан шаардлагатай мэдээллийг ирүүлэхийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, Мандал голомт ХХК-д албан бичгээр хүргүүллээ.

Аймгийн Алтай, Шарга, Төгрөг, Халиун зэрэг сумдад 2015 онд хармаг жимс их хэмжээгээр ургасан бөгөөд үүнийг хууль бусаар буюу жимсийг бутаар нь хайчилж түүсэн асуудал гарсан. Мөн 2016 онд хармаг жимс их хэмжээгээр ургасан тул энэ асуудал дахин гарч болзошгүй байна. Иймд аймгийн ЗДТГ болон Алтай, Шарга, Төгрөг, Халиун зэрэг сумдын ЗДТГазар, хууль хяналтын байгууллагуудад хармаг хууль бусаар түүж байгаатай холбогдуулан тодорхой зөвлөмжийг хүргүүлж хамтарч ажиллах албан бичгийг “Ой судалгаа хөгжлийн төв” УТҮГ-т хүргүүллээ.

 

2. Тус газраас Жаргалан сумын Эрээн нуур жуулчны баазад “Элсний фестиваль-2016” арга хэмжээг 2016 оны 8 сарын 5-аас 8 сарын 7-ны хооронд зохион байгуулах гэж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэ арга хэмжээний үеэр осол аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах албан бичгийг Онцгой байдлын газарт хүргүүллээ.

 

3. Аймгийн ойн менежментийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчээр “Нью грийн форест” ХХК нь шалгарсан бөгөөд 3000000 төгрөгөөр хийлгэх саналыг аймгийн ЗДТГ-т хүргүүлэв.

 

4. Аксис прожект ХХК-ий Төгрөг сумын Асгат Улаан-Уул нэртэй газрын хайгуулын ажлын менежментийн төлөвлөгөөг батлууллаа.

 

2016 ОНЫ 8 САРЫН 6-ААС 2016 ОНЫ 8 САРЫН 12-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

1. 2016 оны 8 сарын 5-7-ны хооронд “Элсний фестиваль-2016” арга хэмжээг Жаргалан сумын Эрээн нуур жуулчны баазад зохион байгуулна.

 

2. Аймгийн хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулна.

Мэдээ оруулсан : 2016-08-08 08:39:08
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.