Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Сутай хайрхан уулын тахилгын ёслолд оролцлоо

             Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэр тайх ёслолын үйл ажиллагаанд орчны бохирдлыг бууруулах, хяналт тавих зорилгоор БОАЖГ-ын дарга Э.Пүрэвжав, ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, мэргэжилтэн Г.Олонбаатар, Б.Пүрэвдорж, Д.Нямсүрэн, Б.Золжаргал, байгаль хамгаалагч Н.Ганболд, Х.Пүрэв, нярав Б.Энхмөнх, харуул Р.Болд, Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Баярбилэг, жолооч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг дараах байдлаар оролцож ажилласан байна. Үүнд:

  • Тахилгын үйл ажиллагаа зохион байгуулагчдын мандат 80 ширхэг, оролцогчдоос авах хураамжийн тасалбар 500 ширхэг, морины бай шагналын өргөмжлөл, батламжийг хийж, хэвлэсэн.
  • Тахилгын үйл ажиллагаа эхлэхээс өмнө долоон бурхан одны тахилгын талбай, их овооны болон ерөнхийлөгчийн кемпийн хог хаягдлыг цэвэрлэж, хуучин хадаг самбай, торго дурдам зэргийг хайлуулсан
  • Хог хаягдал гаргахгүй байх талаар санамж 400, хогны уут 500 ширхэгийг тараасан
  • 30 ширхэг зөөврийн хогийн савыг ерөнхийлөгчийн болон иргэдийн кемп, наадмын талбай, их овоонд тус тус байршуулсан
  • Иргэдийн кемпийн гортиг зурвас хийж, иргэдийг байрлуулсан.
  • Ерөнхийлөгчийн болон иргэдийн кемпд тус бүр 4 хүний 00, түр хогийн цэг хийсэн
  • Тахилгын үйл ажиллагааны үеэр хогоо хогийн сав уутанд хийж, орчиндоо цэвэрхэн байрлах, аливаа бохирдлоор байгаль орчныг бохирдуулахгүй байх чиглэлээр иргэдэд байнга шаардлага тавьж, хяналттай ажилласан
  • Мөн Дэлхийн байгаль хамгаалах санийн нисдэг камерыг ажиллуулж хог хаягдлын асуудалд давхар хяналт тавьсан
  • Тахилгын ёслол дууссаны дараа их овоо, ерөнхийлөгчийн болон иргэдийн кемп, 7 бурхан од тахисан ёслолын  талбай, наадмын талбай, кемпээс бусад газар байрласан иргэдийн лагерын хог хаягдлыг цэвэрлэж, нийт 10 орчим тн хогийг булж устгасан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.Нийт гарсан хог хаягдлаас харахад 80 хувийг газ, сүү, ундааны сав, шил, чихэр, зулын цөгц гялгар цаас, уутны хаягдал эзэлж, 20 хувийг хүнсний хаягдал, цаасан хаягдал зэрэг бусад хаягдал эзэлж байна.

            Энэ удаагийн тахилгыг 2011 оны тахилгатай харьцуулахад иргэдийн ухамсар харьцангуй дээшилсэн, нийт оролцсон иргэдийн 70 хувь нь гаргасан хогоо хогийн сав уутанд хийж, тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авч биелүүлж байсан, хогний уут тарааж, хогийн савнууд, түр хогийн цэг байршуулсан нь ил задгай хог хаягдал хаях явдлыг багасгасан, байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд хог хаягдалд хяналт тавих болон цэвэрлэх ажилд хамтарч сайн оролцсон зэрэг ололттой талууд харагдлаа.

Цаашид тахилгын үйл ажиллагаанд дараах зүйлсийг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Үүнд:

  • Тахилгад оролцож байгаа иргэдийн өргөх зүйлсийг урьдчилан зааж, иргэд олон нийтэд мэдээлэл түгээн ажиллах. Тухайлбал сүү, цагаан идээ, тариа, будаа зэрэг эргээд байгальд хог болохгүй зүйлсийг өргөж буян хураах.
  • Хураамжийн тасалбар дээр хогны санамж, тахилгын хөтөлбөр, кемп, лагерын байршлын зургийг цуг хийх
  • Тахилгын үеэр орчны бохирдлыг бууруулах ажилд шаардлагатай тодорхой хэмжээний хөрөнгийг аймгаас шийдэж өгч байх
  • Тахилгатай холбоотой хог хаягдал цэвэрлэх, хогийн сав байршуулах зэрэг орчны бохирдлыг бууруулах ажилд сумын оролцоог бий болгох, хог ачих машин, шаардлагатай шатахууныг сумаас гаргаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Мэдээ оруулсан : 2016-07-27 16:15:58
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.