Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 7 сарын 16-аас 2016 оны 7 сарын 22-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

1. Төрийн тахилгат Сутай хайрхан уулын орчимд аялал жуулчлал хөгжүүлэх, аялагч, жуулчдад мэдээлэл хүргэх зорилгоор мэдээллийн болон хүндэтгэлийн самбар, замын тэмдэг, сүүдрэвчийг орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Тонхил сумын Цагаан мөрөгт гэдэг газарт хийж байршууллаа. Уг ажлын гүйцэтгэгчээр Дөл-Өөдөө ХХК шалгаран ажилласан бөгөөд 2016 оны 07 сарын 18-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, сумд нь хариуцуулж өглөө.

 

2. Нарлаг сүүж хоршооны Бугат сумын төвд ажиллуулах сүүний цех, Газрын алим ХХК-ий аймаг дахь салбар Есөнбулаг сумын Баянхайрхан багт хүнсний ногооны агуулах барих төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх хүсэлт, холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэнийг хүлээн авч судлан нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг тус тус гарган албан бичгээр хүргүүлсэн.

 

3. Төрийн албан хаагчийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалтанд орж тэнцсэн, холбогдох журмын шаардлагыг хангасан иргэн Р.Отгон-Эрдэнэ, Р.Жанлав нарыг тус тус томилон ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

4. Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэр тайх ёслолтой холбоотой үүсэх хог хаягдлыг бууруулах зорилгоор Тонхил сумтай хамтран бэлтгэл ажил хангуулан ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд байгаль орчин бохирдуулахгүй байх талаар санамж 400, хогны уут 350, хогийн сав 30 ширхэгийг бэлтгэн, түр хогийн цэг 2-г байгуулахаар бэлтгэл хангаад байна.

 

5. Хог хаягдлыг бууруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулахын ач холбогдол, хог хаягдлыг ил задгай шатааснаас үүсэх хортой бодисоос хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг олон нийтэд таниулах, мэдлэг ухамсрыг дээшлүүлэх зорилгоор БОНХЯ, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, НҮБ, Даян дэлхийн байгаль орчны сан, Нийслэлийн захирагчийн алба хамтран 2016 оны 6 сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа “Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя” сэдэвт зурагт хуудасны, “Хог хаягдлын ил шаталтаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулъя” сэдэвт гэрэл зургийн уралдаануудын талаарх мэдээллийг сумдад албан бичгээр хүргүүлэн, хүүхэд, оюутан залууст сурталчлан хүргэх олон талт арга хэмжээ аван ажиллаж байна.

 

6. Германы техникийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилтээр Бигэр сумд туршилтын шугамаар тарьсан заган ойн ажлын явцтай танилцлаа.

 

7. Үер, газар хөдлөлийн эрсдлийн зураглал боловсруулахад шаардлагатай мэдээллийн маягтыг ОБГ-тай хамтран сумдад албан бичгээр хүргүүллээ.

 

8. Аймгийн хэмжээнд 2016 онд зохион байгуулагдах эвент арга хэмжээнүүдийн хуваарийг сумдад хүргүүллээ. Тус арга хэмжээнүүдэд орон нутгийн онцлог зан үйл, ёс заншил, брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж хамтран ажиллах боломжтой юм.

 

2016 ОНЫ 7 САРЫН 23-ААС 2016 ОНЫ 7 САРЫН 29-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэр тайх ёслолд оролцох

 

2. Аймгийн баяр наадам, Баруун бүсийн даншиг наадмын бэлтгэл ажилд оролцох

Мэдээ оруулсан : 2016-07-22 14:26:28
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.