A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 124

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 188

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 189

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 192

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 200

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/home.php

Line Number: 201

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар © 2014
Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/single_news.php

Line Number: 2

Статистик мэдээ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН  БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2016 ОНЫ II УЛИРЛЫН МЭДЭЭ

 

         Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2016 оны II улиралд дараах статистик тоо баримттай ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

1.   Эрүүл мэндийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуйн тухай” сэдвээр, мөн сумдын байгаль хамгаалагчдад зориулсан биосан программ, нөлөөлөл бууруулах загвар программууд болон  шинээр батлагдан гарч буй дүрэм журмуудыг танилцуулах сургалт семинарыг зохион байгууллаа.

Мөн Есөнбулаг сумын хэмжээнд цэцэг тарьж ургуулдаг иргэдийг урин оролцуулж иргэдэд цэцэг тарих ногоон байгууламжийн арчилгаа, тордолтын талаар сургалтыг зохион байгуулж, нийт 160 иргэн, хүүхэд залуучууд сургалтад хамрагдлаа.

 

2.  Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагатай хамтран ус хэмнэлттэй ашиглах энгийн аргыг олон нийтэд сурталчилах, мод тарихыг иргэдэд уриалах, хоггүй цэвэр орчинг бий болгох гэсэн сэдвийн хүрээнд байгаль хамгаалах үйлст хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг бодит аргаар дүрслэн үзүүлж нэгэндээ үлгэр жишээ үзүүлэх, хүүхдүүд бусдыгаа уриалан дуудах зөв үйлдлийг төлөвшүүлэх “ECO selfie” facebook challenge уралдааныг аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж нийт 14 хүүхэд оролцлоо. Тус уралдаанд идэвхтэй оролцсон 3 анги, 3 хүүхдийг шагнаж урамшуулав.

 

3.  Мод тарих үндэсний өдрийг “Мод тариад орхих биш, арчилж, хамгаалж, ургуулцгаая” гэсэн уриан дор зохион байгууллаа.     Тус арга хэмжээний үеэр “Миний нутаг” телевизээр мод тарих арга аргачлалын талаарх шторк, тарьц суулгацын захиалга авах зарыг явуулж 2015 оны 5 сарын 12-ноос 5 сарын 14-ний өдрүүдэд Жанчив баатарын талбайд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

            Аймгийн хэмжээнд  2016 оны 05 дугаар сарын 14-ний хаврын мод тарих үндэсний өдрийн хүрээнд 69 аж ахуйн нэгж, албан байгууллага, 1672 хүн мод тарих ажилд оролцож нийт 9147 ширхэг мод тарьж 30115000 төгрөг зарцуулсан байна

 

4.  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах зорилгоор гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, байгалийн голдрилыг сэргээх, тохижуулах, хамгаалах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачлагаар, Эрүүл мэндийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ, Залуус клубтай хамтран Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалгаар нь үлдээе” уриатайгаар эко аялал зохион байгуулав.  Сум суурин газруудын 10-15 км-ийн тойрог, баг хот айлын 5 км-ийн тойрогт орших Есөнбулаг сумын Ногоон нуур, Түмэнгийн булаг, Соохойн булаг, Хөх дэнжийн булаг, Дугант булаг, Хөндлөн булаг, Шар чулуут, Шанаа булаг зэрэг Алтай хотыг тойрсон 7 булаг 1 нуурын ойр орчимд цэвэрлэгээ хийж дараах ажил арга хэмжээ зохион байгууллаа. Булаг шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх эко аялалд оролцсон залуучууд, оюутнуудыг 6 хэсэг болгон эко аялал хийх замдаа 8 уст цэгийн ойр орчны 20 тн хог хаягдлыг цэвэрлүүлэн, хогийн цэгт төвлөрүүллээ.

 

5.  Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд  Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх нь”  сэдэвт хэлэлцүүлгийг  2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Алтай хотноо зохион байгуулж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө, аж ахуйн газар,  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтнүүд,  “Ногоон алт” төслийн зохицуулагч, Шарга, Тайшир, Халиун сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нийт 20 хүн оролцлоо. 

        Уг хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөр, төлөвлөгөөний I үе шатны хэрэгжилтийг үнэлж дүгнэн, цаашид ажлын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах, сум, орон нутгийн ард иргэд, албан байгуулллагууд болон нөхөрлөл, төрийн бус байгууллага,  дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулах арга замын талаар  хэлэлцлээ.   

        Хэлэлцүүлгийн үр дүнд МУ-ын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны I үе шатны биелэлт 72.6 хувьтай, аймгийн Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 67.9 хувьтай хэрэгжиж байгаа нь хангалтгүй цаашид эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, төлөвлөгөөнд туссан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн тооцоо, гарах үр дүнг тооцсон дүгнэлт гаргуулан нэгтгэж  аймгийн Иргэдийн төлөөлөлгчдийн хурлаар танилцуулан шаардагдах төсвийг шийдвэрлүүлж төлөвлөгөөнд туссан ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

 

6.  Зэрлэг амьтан нутагшуулах тандан судалгаа мониторонгийн ажлын хүрээнд 2016 оны 6 сарын 19-24-ны хооронд ГИДЦГ-ыг А, Б хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран хийж эхний ээлжинд хулангийн 4 унагыг зохих журмын дагуу барьж маллагаанд оруулах ажлыг зохион байгууллаа.

 

7.  Тус газарт 2016 оны 2 дугаар улиралд ус ашиглах, худаг, гаргах, хөв байгуулах, цооног өрөмдөх зөвшөөрөл хүссэн өргөдөл 14, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт 8 ирж хуулийн хугацаанд зөвшөөрөл, дүгнэлтийг гарган өгч ажиллалаа.

Мэдээ оруулсан : 2016-06-30 19:36:36
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.