Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц

Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2016 оны II  улиралд

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн

шийдвэрлэлтийн мэдээ

 

 

2016 оны 2-р улирлын байдлаар (2016.03.25-2016.06.25) Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаж иргэдээс бичгээр 31 єргєдєл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Эдгээр єргєдєл гомдол, санал хүсэлтийн 30  нь буюу 96,7 хувь хугацаандаа шийдвэрлэгдэж хариу єгєгдсєн, 1 өргөдлийн хуулийн хугацаа болоогүй байна.

 

2016 оны II улиралд  иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт /%/

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

1

Байгаль орчин аялал жуулчлалын газар

31

30

     

96,7 %

ДҮН

31

30

     

96,7 %

 

 

2016 оны II улиралд иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын

газарт хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт

/хэлбэрээр/

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлт

Үүнээс

 

Бичгээр

11-11 төвөөр

Цахим хэлбэрээр

Утсаар хандсан

Биечлэн уулзсан

Бусад

1

Байгаль орчин аялал жуулчлалын газар

31

31

 

 

 

 

 

Дүн

31

31

 

 

 

 

 

 

Тайлбар: Өргөдлийн шийдвэрлэлтийн явц:   Аригшан ХХК-иас Төгрөг сумын Далан түрүүний хөвийг засварлах   сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2016 оны 6 сарын 17-ны өдрийн №186 албан бичгээр үнийн саналаа ирүүлэх урилгыг хүргүүлэв.                                                                                          

 

2016 оны II улиралд иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын газарт  хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн агуулга /%-аар/

 

Зонхилж байгаа асуудал

тоогоор

нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

1

Ус ашиглах, худаг, гаргах, хөв байгуулах, цооног өрөмдөх зөвшөөрөл хүсэх тухай

13

41.9%

1

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх тухай

8

25.8%

2

Чөлөө хүсэх тухай

3

9.6%

3

Ажил хүссэн, ажилдаа эргэн орох тухай

3

9.6%

4

Ажлаас чөлөөлөгдөх тухай

2

6.4%

5

Тусламж хүсэх тухай

1

3.22%

6

Бусад асуудлаар

1

3.22%

НИЙТ

31

100%

 

Байгаль орчин, аялал жуулчлалын  газарт 2016 оны II улиралд

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн

шийдвэрлэлтийн мэдээний тайлан

                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

Тус газарт энэ улиралд ус ашиглах, худаг, гаргах, хөв байгуулах, цооног өрөмдөх зөвшөөрөл хүссэн өргөдөл 14, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт 8, чөлөө хүссэн өргөдөл 3, ажилд орохыг хүссэн өргөдөл 2, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл 2, бусад асуудлаар 1, тусламж хүссэн өргөдөл 1 нийт 31 өргөдөл, санал хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж хүн бүрт зохих хариуг хуулийн хугацаанд амаар болон албан бичгээр хүргүүлж ажиллалаа. Үүнд:

1.  Мандал хүдэр, Гоби коул энд энержи, Эф ви эс пи, Билгүүн эрдэс, Хүннү-Говь-Алтай, Хүннү-Алтай минаралс, Эрдэнэ сумын Эрчим хүч ОНӨААТҮГ, Сод газар, Өү жи си эйч эл ХХК-иуд нь ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2016.04.12-ны №103, 2016.04.06-ны №100, 2016.04.19-ний №112, 2016.05.19-ний №154, 2016.06.16-ны №184, 2016.06.16-ны №185, 2016.06.22-ны №193, 2016.06.21-ний №191, 2016.06.23-ны №195 дүгнэлтүүдээр ус ашиглах зөвшөөрлийг гарган хүргүүлэв.

         Мөн Хөдөлмөрийн хэлтэс, Ирээдүй MNG транс ХХК нь худаг гаргах, цооног өрөмдөх зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016.04.04-ний  А/11, 2016.06.23-ны А/21 дугаартай тушаалаар зөвшөөрлийг тус тус олгов.

2.  Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цогт сумын Дундын овоо хоршоо, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн ГАА дахь салбар сургууль, Бугат сумын Хүрэн Өндөр дөрөлж ХХК, Халиун сумын ЗДТГ, Хүнс Хөдөө аж ахуйн газар, Ундрага-Алтай ОНӨААТҮГ, Иргэний нисэхийн харьяа ГАА дахь нисэх буудал нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх өргөдөл ирүүлснийг хүлээн авч 2016.04.04-ний №2016/05, 2016.04.18-ны №2016/06, 2016.04.20-ны №2016/07, 2016.05.02-ны №2016/08, 2016.05.10-ны №2016/09, 2016.05.11-ний №2016/10, 2016.05.16-ны  №2016/11, №2016/12 дүгнэлтүүдийг дээрх албан байгууллага аж ахуй нэгжүүдэд гарган хүрүүлэв.

3.  Тус газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Жавзмаа 2016 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд харах чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016 оны 5 сарын 2-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар чөлөө олгов.

Жаргалан сумын байгаль хамгаалагч Л.Мөнхтөр 2016 оны 6 сарын 6-ны өдөр Улаанбаатар хот руу онош тодруулах шинжилгээнд хамрагдах болсон тул 5 хоногийн цалинтай чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016 оны 6 сарын 10-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар цалинтай чөлөө олгов.

Тус газрын дотоод хяналт шалгалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн М.Наранцацрал 2016 оны 06 сарын 22-ны өдөр жирэмсэн амаржсаны хугацаа дуусч үргэлжлүүлэн 2017.01.01-ний өдөр хүртэл хүүхэд харах чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016 оны 6 сарын 23-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар чөлөө олгов.

4.  2016 оны 3 сарын 29-ний өдөр Есөнбулаг сумын иргэн Б.Цэрэнбал ажил хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч 2016.03.30-ны өдөр тухайн иргэнд одоогоор орон тоо байхгүй байгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалтанд орохыг зөвлөн хариуг амаар /утсаар/ мэдэгдсэн.

Чандмань сумын иргэн Д.Манийдарь 2016 оны 5 сарын 27-нд тус сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд орох хүсэлт ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016 оны 6 сарын 3-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Чандмань сумын байгаль хамгаалагчаар түр томилов.

Тус газрын архив, бичиг хэргийн ажилтан Б.Ганширнэн нь  хүүхэд асрах чөлөө дуусч ажилдаа эргэн орох хүсэлт ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016 оны 6 сарын 2-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажилд нь эргүүлэн томилов.

5.  Тус газрын орчны бохирдол, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргалын жирэмсэн амаржсаны амралтны оронд ажиллаж байсан Т.Хандармаа нь 2016 оны 6 сарын 29-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016 оны 5 сарын 2-ны өдрийн Б/13 тушаалаар ажлаас чөлөөлөв.

Тус газрын Чандмань сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Б.Өлзийсайхан нь өөр ажилд шилжин орох болж ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлснийг хүлээн авч 2016 оны 6 сарын 2-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөв.

6.  2016 оны 6 сарын 7-ны өдөр тус газрын харуул Ч.Лхагвадоржийн гэр бүлийн хүн хүнд өвчтэй, өөрийн нэр дээр байдаг зээ хүү нь сууж, явж чаддаггүй тул Улаанбаатар хотод эмчилгээ зайлшгүй хийх шаардлага гарч байгааг харгалзан үзэж тусламж үзүүлэхийг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2016 оны 6 сарын 10-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар буцалтгүй тусламж үзүүлэв.              

                                                                                                                

Мэдээ оруулсан : 2016-06-30 19:31:38
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.