Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Санамж бичигт гарын үсэг зурлаа

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН  БАЙГУУЛЛАГУУДЫН

 ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ

 

 

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Байгаль орчны багц хуулиуд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, байгалийн үзэсгэлэнт газруудыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, ус хангамжийн эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах, усны нөөцийг нэмэгдүүлэх, ус ашиглалтыг зохистой шийдвэрлэх ажлын хүрээнд Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг хамгаалалтын  захиргаа, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2016-2017 онуудад хамтран ажиллахаар энэхүү “САНАМЖ БИЧИГ”-ийг байгуулав.

Хоёр. Зорилго

Усны эх бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой зэрэг экосистем, биологийн төрөл зүйлийн олон янз байдал, байгалийн нөөц баялгийг хамгаалхад байгаль орчны салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад байгууллагуудын дотоод нөөц бололцоогоо ашиглан ажлын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллахад санамж бичгийн зорилго оршино.

        Гурав. Хамтран ажиллах талууд

        Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг хамгаалалтын  захиргаа

Дөрөв. Хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл

4.1. Усан сан бүхий газрууд /нуур, тойром, гол, горхи, булаг, шанд/-ын хамгаалалтын бүсийг тогтоох тэмдэгжүүлэх, дэглэм мөрдүүлэх арга хэмжээ, бүсад үйл ажилагааны талаар мэдээ мэдээллээ тогтмол солилцох.

4.2. Ус ашиглалт, усны бохирдол болон усны нөөцийг нэмэгдүүлэх боломж,

ус хэмнэх техник, технологитой холбоотой мэдээ, мэдээллийг солилцох, хамтран хяналт шалгалтыг зохион байгуулах, олон нийтэд сурталчлах.

4.2. Усны тоо бүртгэлийн ажлыг хамтран зохион байгуулах

4.3. Усны сан бүхий газрын хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах

4.3. Санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг төлөвлөж түүнд шаардагдах хөрөнгө оруулалтыг урьдчилсан байдлаар тооцоолон харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

 

               Тав. Бусад

5.1. Талууд дээр дурдсан асуудлыг хэрэгжүүлэх явцад ажлын төлөвлөгөө гаргах, шаардлагатай тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцов.

5.2. Талууд харилцан тохиролцсоны дагуу энэхүү “Санамж бичиг”-т нэмэлт өөрчлөлт оруулж болно.

5.3. “Санамж бичиг”-ийг 1 жилийн хугацаанд байгуулна. Баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүрийн эцэст дүгнэж,  тайлагнана.

5.4. “Санамж бичиг” нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

5.5. Уг “Санамж бичиг”-ийг 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 3 хувь үйлдэх бөгөөд эх бичвэрүүд хуулийн адил эрхтэй байна.

 

 

Мэдээ оруулсан : 2016-06-28 18:07:41
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.