“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ САНАА ОЙЛГОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Улаанбаатар хотноо 2016 оны 06 сарын 14-15-ны өдрүүдэд blue sky цамхагт БОНХАЖЯ-ны НХБСТГ, Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс “Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санаа ойлголтыг бэхжүүлэх, ногоон хөгжлийн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулж орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 23 мэргэжилтэн оролцлоо.
Уг сургалтаар Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлого, ногоон эдийн засгийн үзэл баримтлал, ногоон хөгжлийн суурь зарчмуудыг таниулах, ногоон хөгжилд хүрэх Монгол улсын боломж, сорилт, олон улсын туршлагын талаар мэдлэг, мэдээлэлийг таниулсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Ногоон хөгжил гэдэг нь бидний үйл ажиллагаандаа байнга хэрэгжүүлдэг ажил бөгөөд ногоон хөгжлийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн онцлогт тулгуурлан хйиж гүйцэтгэх нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа. Орон нутгийн түвшинд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээх орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
Мэдээ оруулсан : 2016-06-22 13:12:56