Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа,

        Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд  Монгол улсын Засгийн газраас 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх нь”  сэдэвт хэлэлцүүлгийг  2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Алтай хотноо зохион байгуулж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө, аж ахуйн газар,  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сум дундын ойн ангийн дарга, мэргэжилтэнүүд,  “Ногоон алт” төслийн зохицуулагч, Шарга, Тайшир, Халиун сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нийт 20 хүн оролцлоо. 

        Уг хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөр, төлөвлөгөөний I үе шатны хэрэгжилтийг үнэлж дүгнэн, цаашид ажлын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах, сум, орон нутгийн ард иргэд, албан байгуулллагууд болон нөхөрлөл, төрийн бус байгууллага,  дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулах арга замын талаар  хэлэлцлээ.   

        Хэлэлцүүлгийн үр дүнд МУ-ын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны I үе шатны биелэлт 72.6 хувьтай, аймгийн Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 67.9 хувьтай хэрэгжиж байгаа нь хангалтгүй цаашид эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, төлөвлөгөөнд туссан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн тооцоо, гарах үр дүнг тооцсон дүгнэлт гаргуулан нэгтгэж  аймгийн Иргэдийн төлөөлөлгчдын хурлаар танилцуулан шаардагдах төсвийг шийдвэрлүүлж төлөвлөгөөнд туссан ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа.

 

 

 

Мэдээ оруулсан : 2016-06-22 14:00:06
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.