Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ 

Тус газар нь 2016 оны 6 сарын 11-ээс 2016 оны 6 сарын 17-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2016 оны 6 сарын 14-15-ны өдрүүдэд Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Таяннуурын уурхайн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилттэй газар дээр очиж танилцан 80,6%-тай дүгнэлээ.

2. Тус газар нь “Монгол орны заган ойг нөхөн сэргээх тогтвортой ашиглах чадамжийг бүрдүүлэх” төслийн газартай хамтран Бигэр сумын Өөшийн голд 1 га газарт заган ойн нөхөн сэргээлтийн тогтвортой байдлыг хангах, сонгосон газарт туршиж үзэх зорилготойгоор “Заган ойн нөхөн сэргээлт” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Загийн үр тарих, шороо татах ажлаар төслийн багийн ажлын хэсгийхэнтэй тус газрын мэргэжилтэн Б.Пүрэвдорж, нярав Б.Энхмөнх, харуул Р.Болд нар 2016 оны 6 сарын 15-аас 20-ны өдрүүдэд Бигэр сумд ажиллаж байна.

3. Хүннү-Говь-Алтай, Хүннү-Алтай минералс ХХК-иуд нь ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2016 оны 6 сарын 16-ны өдрийн №184, 185 албан бичгээр дүгнэлтийг гарган хүргүүллээ.

4. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нь орчны бохирдолтой шууд хамааралтай бөгөөд өөрөөр хэлбэл аливаа хог хаягдал нь байгаль орчныг бохирдуулж, улмаар төрөл бүрийн халдварт өвчний үндэс болж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг билээ. Дулааны улирал нь нян, бактер өсч үржих орчинг илүү их бий болгодог бөгөөд энэ үед хог хаягдлын сөрөг үр дагавар улам ихэсдэг байна. Иймээс бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, дүн мэдээг 2016 оны 06 дугаар сарын 27-ны дотор ирүүлэх албан бичгийг бүх сумдад хүргүүллээ.

5. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 2016 оны хагас жилийн байдлаар гарган хүргүүллээ.

6. Усны барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудад Төгрөг сумын Далантүрүүний хөвийг засварлах ТДХ-2016/0002 дугаартай ажлыг гүйцэтгэх тухай үнийн саналыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор ирүүлэх урилгыг хүргүүлээд байна.

7. БОНХАЖЯ-ны НХБСТГазраас тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн үзэл баримтлал, ногоон хөгжлийн суурь зарчмуудыг таниулах, ногоон хөгжилд хүрэх Монгол Улсын боломж, сорилт, олон улсын туршлагын талаар мэдлэг олгож салбарын ажилтан албан хаагчдыг чадавхижуулах, тэднээр дамжуулан олон нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжпийн бодлогын талаар мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санал ойлголтыг бэхжүүлэх, ногоон хөгжлийн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод 2016 оны 6 сарын 14-15-ны хооронд зохион байгуулж тус газраас дотоод хяналт шалгалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Нямсүрэн оролцлоо.

8. Аж ахуй нэгж байгууллагуудад химийн бодисын ахуйн хэрэглээ болон гялгар уутны хэрэглээнээс татгалзах сургалтыг зохион байгуулж байна.

2016 ОНЫ 6 САРЫН 18-НААС 2016 ОНЫ 6 САРЫН 24-НИЙ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх нь” уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгуулна.

2. Сод газар ХХК, Эрдэнэ сумын ОНӨААТҮГ-аас ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлт ирсний дагуу дүгнэлтийг гарган хүргүүлнэ.

3. Тайшир сумын Дүүрэн Их Буянт нөхөрлөл нь тус сумд хөв байгуулах зөвшөөрөл хүссэний дагуу газар дээр очиж үзэж танилцана.

4. Химийн бодисын хор аюулын лавлах толь бичгийн эхийг бэлтгэж дууссан бөгөөд БОНХАЖЯ-нд хүргүүлж хянуулна.

Мэдээ оруулсан : 2016-06-17 10:00:32
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.