Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Төрийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг өрх бүрт арга хэмжээнд хамтран оролцлоо

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын батласан удирдамжийн дагуу Төрийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг өрх бүрт арга хэмжээг  2016 оны 06 сарын 06-аас 2016 оны 06 сарын 10-ны өдрүүдэд Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсүүд хамтран бүх сумдад  зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд 4 чиглэл болж зохион байгуулагдсан тус арга хэмжээнд ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, мэргэжилтэн Г.Олонбаатар, Б.Содмаа, Б.Пүрэвдорж нар оролцож Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  2012-2016 оны  үйл ажиллагааны тайланг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Мөн байгууллагын үйл ажиллагааны талаар болон тухайн сумын байгаль хамгаалагчийн ажлын талаар нийт 1000 орчим иргэнээс санал асуулга авлаа

Мэдээ оруулсан : 2016-06-14 10:43:48
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.