Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

Тус газар нь 2016 оны 6 сарын 4-өөс 2016 оны 6 сарын 10-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын тамгын газраас албан байгууллагуудын ажлын үр дүнг сумын иргэдэд хүргэх, нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн зарим үйлчилгээг иргэдэд ойртуулж газар дээр нь үзүүлэх, тэдний санал бодлыг сонсох зорилгоор “Төрийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг”-ийг сум бүрт 2016 оны 6 сарын 6-10-ны өдрүүдэд 4 чиглэлд гарч зохион байгуулж байгаа билээ. Тус газраас байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулах, багц хууль сурталчилах, мэдээлэл хүргэх ажлуудыг орон нутагт зохион байгуулан мэргэжилтнүүд ажиллаж байна.

2. Дэлгэр, Есөнбулаг, Тайшир, Шарга, Тонхил сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах “Фоксктрат интернэшил”, “Эй Би Пи деволепмент” “Эх мандал хүрд ресурс прокпектинг”, “Майн индастри конселтинг” ХХК-иудын 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлалаа.

3. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй Говь-Алтай аймгийн “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх нь” уулзалт хэлэлцүүлэгийн удирдамжийг газрын даргаар батлуулан хөтөлбөрийг боловсрууллаа. Мөн Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Говь-Алтай аймгийн Цөлжилтийн өнөөгийн байдал, цөлжилт, газрын доройтол түүний шалтгаан, хор уршиг, бидний амьдрал ахуйд үзүүлэх сөрөг үр дагаврын талаар мэдээлэл болон холбогдох видео бичлэгийг Их Алтай мэдээ сонин, Миний нутаг телевизэд өгч, байгууллагын вэб сайт, пэйж хуудаст байршуулсан.

4. Аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад дотоодын жуулчдыг мэдээллээр хангах зорилгоор Төрийн тахилгат Сутай хайрхан уулын орчим Тонхил сумын Хөх толгой гэдэг газар аялагч жуулчдад зориулсан сүүдрэвч, мэдээллийн самбар, тэмдэглэгээг хийх аж ахуй нэгж байгууллагуудын ирүүлсэн үнийн саналыг хэлэлцэж гүйцэтгэгчээр “Дөл өөдөө” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгууллаа.

5. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Гуулин тосгон дахь “Хөгжилтэй-Андууд” хүүхдийн зусланд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч танилцан, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн хавсралтын 5 дугаар хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Үнэлгээ, аудитын хэлтэсээр хийлгүүлэх зөвлөмжийг хүргүүллээ.

2016 ОНЫ 6 САРЫН 4-НӨӨС 2016 ОНЫ 6 САРЫН 10-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Таяннуурын уурхайн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх ажлын хэсэг 2016 оны 6 сарын 14-15-ны өдрүүдэд ажиллана.

2. Аж ахуй нэгж байгууллагуудад химийн бодисын ахуйн хэрэглээ болон гялгар уутны хэрэглээнээс татгалзах сургалтыг зохион байгуулна.

3. Химийн бодисын хор аюулын лавлах толь бичгийн эхийг бэлтгэж дуусгана.

4. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газарт ирэх 7 дугаар сарын 1-ээс хамтран хийх ажлын саналыг хүргүүлнэ.

Мэдээ оруулсан : 2016-06-10 10:05:08
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.