Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Хуванцар савны ангилал

Хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчин, хэрэглэж байгаа юмс, амьдралын дадал хэвшил гээд их олон зүйлээс шалтгаалдаг. Эдгээрийн дотроос хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь хэрэглэж байгаа зүйлс бөгөөд энэ нь хүнсний, ахуйн хэрэглээ гээд олон янз. Үүнээс бидний өдөр дутмын амьдралд өргөн хэрэглэгддэг хуванцар савны ангиллыг та бүхэнд хүргэж байна. Учир нь манай монголчууд хуванцар савны буруу хэрэглээтэй орнуудын нэг бөгөөд хүнсний зүйл хийхийг хориглосон саванд ундны усаа хүртэл зөөж уудаг. Иймд хуванцар савны ангиллын талаар зөв ойлголттой болж хэрэглээгээ зохицуулж эрүүл мэндээ хамгаалах нь иргэн таньд тустай юм. Хуванцар Үйлдвэрлэлийн Нийгэмлэг (SPI)-ээс 1988 онд хуванцар бүтээгдэхүүнийг7 төрөл болгон ангилж, кодолсон байна. Кодлолын тэмдэглээнд цувраа гурван сумаар тэмдэглэсэн гурвалжинг ашигладаг бөгөөд дотор талд нь 1-7 хүртэлх дугаарыг бичиж, доод талд нь хуванцарын материалын талаарх тусгай тэмдэглэгээнүүдийг тавьсан байдаг.

 

ET/PETE:Полиэтилен терафталат хуванцараар хийгдсэн “1” дугаартай савыг ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнүүдийг савлахад ашиглах бөгөөд эдгээр сав нь хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага юм.

HDPE:Өндөр нягттай полиэтилен хуванцараар хийгдсэн “2” дугаартай саванд ихэвчлэн сүү тараг жүүс болон угаалгын нунтаг бодис шампуньзэргийг савладаг бөгөөд зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашиглагддаг.

V/PVC: Винил эсвэл поливинил хуванцараар хийгдсэн “3” дугаартай саванд ихэвчлэн нунтаг бодис, шампунь, биеийн шингэн саван, ургамлын тос зэргийг савладаг бөгөөд ийм төрлийн хуванцараар хуванцар тавилга, ус зайлуулах хоолой, сантехникийн хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг. Ийм төрлийн сав болон бүтээгдэхүүнийг шатаахад диоксин хэмээх хорт хавдар үүсгэдэг бодис ялгардаг тул хүнсний зориулалтаар хэрэглэж болохгүй!!!

LDPE: Бага нягттай полиэтилен хуванцараар ахуйн хэрэглээний сав баглаа боодол, нэг удаагийн хоол хадгалах сав, тавилга хивс зэргийг хийдэг.  Энэ төрлийн хуванцарыг зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладаг.

РР:Полипропилен хуванцараар хийгдсэн “5” дугаартай савандтараг жүүс зэрэг уух шингэн зүйлс болон эм бэлдмэл, витаминыг савлахад ихэвчлэн хэрэглэдэг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд халуун тэсвэрлэх чанартай тул богино долгионы зууханд хүнсний бүтээгдэхүүнийг халаах зориулалт бүхий сав суулгыг хийхэд ашигладаг.

PS:Полистирол хуванцарыг ихэвчлэн өндөгний сав, кофены аяга, махны тавиур, компакс дискний хайрцаг, хөөсөрдөг бүтээгдэхүүний сав зэргийг үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

БУСАД:Энэ нь 1-6 тэмдэглэгээнд багтсан бүх хуванцаруудын нэгдэл буюу акрил амид, поли акрил амид гэх мэт хуванцаруудыг багтаасан тэмдэглэгээ бөгөөд энэхүү хуванцараас бисфенол-А гэдэг хорт хавдар үүсгэдэг маш хортой нэгдэл үүсдэг тул ийм тэмдэглэгээтэй савыг зөвхөн химийн бодисыг хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг.

Мэдээ оруулсан : 2016-06-09 08:12:34
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.