Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалгаар нь үлдээе” уриатайгаар эко аялал зохион байгуулаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах зорилгоор гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, байгалийн голдрилыг сэргээх, тохижуулах, хамгаалах ажлыг  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачлагаар, Эрүүл мэндийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ, Залуус клубтай хамтран Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сум суурин газруудын 10-15 км-ийн тойрог, баг хот айлын 5 км-ийн тойрогт орших Есөнбулаг сумын Ногоон нуур, Түмэнгийн булаг, Соохойн булаг, Хөх дэнжийн булаг, Дугант булаг, Хөндлөн булаг, Шар чулуут, Шанаа булаг зэрэг Алтай хотыг тойрсон 7 булаг 1 нуурын ойр орчимд цэвэрлэгээ хийж дараах ажил арга хэмжээ зохион байгууллаа.

1.    Булаг шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх эко аялалд оролцсон залуучууд, оюутнуудыг 6 хэсэг болгон эко аялал хийх замдаа 8 уст цэгийн ойр орчны 20 тн хог хаягдлыг цэвэрлүүлэн, хогийн цэгт төвлөрүүллэй.

2.    Тус арга хэмжээнд оролцсон оюутан, залуучуудыг Хийморь толгой дээр цуглуулан тэмцээн уралдаан зохион байгуулж байр эзлүүлэн, залуучуудад урьдчилан тараагдсан  сугалааны дугаараар азтай оролцогч шалгаруулж 10 залууг үнэ бүхий зүйлээр шагнаж, дурсгалын зүйл хадгалуулан, хээрийн цай уулгах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

3.    Тэдгээр залуучуудад аливаа юмыг худалдаж авалгүйгээр санаачилга гаргаад хог болдог зүйлүүдийг ашиглан хүний хэрэгцээг хангах боломжтой төрөл бүрийн зүйл хийж болдог гэдгийг харуулах зорилгоор тус газрын зүгээс гарын доорх материал болох цаасан хайрцаг, ундаа пивоны таглаа, байгалийн чулуу зэргийг ашиглан хийсэн жаазтай монгол эсгийн дээр лазардаж сийлсэн төрийн сүлдийг дурсгал болгон хадгалууллаа.

Жанчив баатарын талбай дээрх нээлтийн үйл ажиллагаа 

 

Цэвэрлэхээс өмнө, цэвэрлэж байгаа, цэвэрлэсний дараах байдал

 

Залуучуудын дунд тэмцээн зохион байгуулж байр эзлүүлэн, урьдчилан тараагдсан  сугалааны дугаараар азтай оролцогч шалгарууллаа.

Мэдээ оруулсан : 2016-06-02 15:20:50
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.