Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“ECO selfie” facebook challenge уралдааны дүн гарлаа

          Байгаль хамгаалах үйл хэрэгт хүн бүрийн оролцоо чухал байдаг бөгөөд энэхүү оролцоо нь бидний амьдралын өдөр тутмын амьдралын хэвшилтэй салшгүй холбоотой. Иймээс “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагатай хамтран ус хэмнэлттэй ашиглах энгийн аргыг олон нийтэд сурталчилах, мод тарихыг иргэдэд уриалах, хоггүй цэвэр орчинг бий болгох гэсэн сэдвийн хүрээнд байгаль хамгаалах үйлст хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг бодит аргаар дүрслэн үзүүлж нэгэндээ үлгэр жишээ үзүүлэх, хүүхдүүд бусдыгаа уриалан дуудах зөв үйлдлийг төлөвшүүлэх зорилгоор “ECO selfie” facebook challenge уралдааныг аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа.

 

           

           Уралдааныг өгсөн чиглэл сэдвийг тусгасан байдал, байгаль хамгаалах чиглэлээр бодитой ажил хийсэн эсэх, үр дүнгийн байдал, сонирхол татахуйц байдал, шинэлэг санаа санаачилга гаргасан байдал, олон нийт дэмжсэн байдал зэргийг харгалзан үзэж дүгнэсэн. Тус уралдаанд 2-р сургуулийн сурагч М.Маралмаа, 1-р сургуулийн сурагч, Б.Дэвжидмаа, Хүслэн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн Э.мөнхмарал, 3-р сургуулийн 6-б анги, Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн 7-а, 8-а ангиуд тус тус шалгарсан байна. Шагналыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын 1-ний өдөр аймгийн төв талбайд гардуулан өглөө.

Мэдээ оруулсан : 2016-06-02 15:14:44
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.