Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ЗАЛУУСЫГ ХАМРУУЛАН ЭКО АЯЛАЛ ЗОХИН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

      Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Залуус клуб хамтран “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалгаар нь үлдээе” уриатайгаар булаг шанд, уст цэгийн, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх эко аялалыг энэ хагас сайн буюу 5 дугаар сарын 28 өдөр залуучуудыг хамруулан зохион байгуулах гэж байна.

    Тус арга хэмжээг Жанчив баатарын талбай дээр 11 цагаас нээж, оролцогчид явган аялал хийх явцдаа булаг, шанд уст цэгийн ойр орчмыг эко орчин бүрдүүлэх зорилгоор цэвэрлэгээ хийнэ.

     Мөн оролцох залуучуудад өгсөн сугалааны дугаараар азтай оролцогч шалгаруулж 7 азтан шалгаруулах, хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж байр эзлүүлэн үнэ бүхий зүйлээр шагнаж, дурсгалын зүйл хадгалуулан, хээрийн цай уулгах зэрэг арга хэмжээг зохион байгуулах гэж байна

    Иймд дээрх арга хэмжээнд санаачлаг гарган нэгдхийг хүсвэл биднээс оролцогчийн суглаа авч нэгдэх боломж нээлттэй байгаа шүү залуусаа.

   Хэрвээ оролцохыг хүсвэл 2015 .05. 28-ны өдөр Жанчив баатарын талбай дээр 11 цагт ирээрэй /Эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл болох маск, бээлийг зохион байгуулагчид хариуцна, ажлын багаж болох шуудай, хүрз, савар зэргийг оролцогчид өөрснөө авч ирэх/

 

Мэдээ оруулсан : 2016-05-26 19:01:34