Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Гэр бүлийн өдрийг угтсан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа

      Ажилчдаа чөлөөт цагаа гэр бүлтэйгээ хамт зөв боловсон өнгөрөөх, гэр бүлд чиглэсэн  нийгмийн үйлчилгээний  хэрэгцээ шаардлагыг хамтран тодорхойлох залуучууд, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, тулгамдсан асуудлаа зөв арга замаар шийдвэрлэхэд бодит зөвлөгөө туслалцааг үзүүлэх зорилгоор жил бүрийн 05 дугаар сарын 15 өдөр тохиодог дэлхийн гэр бүлийн өдрийг угтан 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт зөвлөгөөнийг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Амьдралын эрч хүч төрийн бус байгууллагтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд тус байгууллагын 18 гэр бүлийн 32 том хүн 23 хүүхэд оролцож дараах арга хэмжээг зохион байгууллаа

1.          Байгууллагын ажилтан албан хаагчдын гэр бүлийн гишүүдэд “Байгууллага дахь гэр бүлийн үнэ цэнэ”, “Гэр бүлийн гишүүдийн харилцан хүлээх үүрэг”, “Хүүхэд хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр сэтгүүл зүйн магистр, амьдралын эрч хүч ТББ-ын судлаач С.Болормаа, ХГБХХ-ын мэргэжилтэн А.Отгонбаатар нар дээрх сэдвүүдээр лекц уншлаа.

2.          Байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг хамруулан тусгай хөтөлбөрөөр Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс дээр арга хэмжээ зохион байгууллаа.

3.          Гэр бүлийн гишүүн бүр оролцох боломжийг хангасан хөгжөөнт танин мэдэхүйн “Бид нэг гэр бүл” тэмцээн зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулан дурсгалын зүйл хадаглууллаа. Байгууллагын нярав Б.Энхмөнхийн гэр бүл 1 дүгээр байр, Ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэгийн гэр бүл 2 дугаар байр, мэргэжилтэн Б.Содмаагийн гэр бүл 3 дугаар байранд орлоо.

4.          Байгууллагын ажилчдын хүүхдүүдийн сонирхолын судалгаа гарган Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Урлал дизайн”, “Бүжиг”,   “Ангил хэл”-ний дугуйланд суралцах эхийн бичгийг 17 хүүхдэд гардууллаа.

5.          Нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 3 байр шалгаруулан дурсгалын зүйл хадаглууллаа.

6.          Байгууллагын зүгээс гэр бүлийн зургийг авхуулах арга хэмжээг зохион байгуулж жаазлуулан дурсгал болгон хадаглууллаа.

Энэхүү арга хэмжээнд  гэр бүлүүд  идэвхи санаачлагтай оролцож, нэг өдрийг гэр бүлтээгээ хамт үр дүнтэй өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ боллоо.

      “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” сэдэвт зөвлөгөөнийг
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Пүрэвжав нээж үг хэллээ.

Байгууллагын ажилтан албан хаагчдын танилцуулгыг БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг хийлээ. 

"Байгууллага дахь гэр бүлийн үнэ цэнэ" сэдвээр Амьдралын эрч хүч төрийн бус байгууллагын судлаач, сэтгүүл зүйн магистр С.Болормаа лекц уншлаа.

 

"Хүүхэд хөгжүүлэх, хүмүүжүүлэх арга ухаан" сэдвээр Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн А.Отгонбаатар лекц уншлаа.

 

Гэр бүлийн гишүүн бүр оролцох боломжийг хангасан "Бид нэг гэр бүл" хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээнд гэр бүлээрээ оролцож байгаа байдал

Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн дэргэдэх Ангил хэл, Бүжиг, Урлал дезайны дугуйланд суралцах эрхийн бичгийг хүүхдүүддэй гардууллаа.

 

 

 

 

Мэдээ оруулсан : 2016-05-18 17:33:56
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.