Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Ойн зурвас байгуулах, Булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тухай

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨН СЭРГЭЭХ  АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛААР БУЛАГ ШАНДНЫ ЭХИЙГ ХАШИЖ ХАМГААЛАХ, ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

 

 

   №01

2016.05.12                                                                                                                                                                                  

ХЭЛЭЛЦСЭН НЬ

    Хурал  2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09:45 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын сургалтын танхимд эхлэж ажлын хэсгийн ахлагч Б. Пүрэвдорж удирдан явуулав.

    Хуралд ажлын хэсгийн гишүүн ахлах нягтлан бодогч А.Энх-Амгалан,  мэргэжилтэн Д.Нямсүрэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  Б.Содмаа нар оролцож хурлын ирц 80%-тай байв. Ажлын хэсгийн гишүүн Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн Т.Оргилсайхан чөлөөтэй.

    Хэлэлцэх асуудал: Байгаль хамгаалах нөхөн сэргээх  арга хэмжээний зардлаар Баян-Уул, Халиун, Хөхморьт сумдад нэг нэг булаг нийт 3 булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлыг Жаргалан, Баян-Уул Хөхморьт сумдад ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай.

    Б.Пүрэвдорж: / ажлын хэсгийн ахлагч/ Газрын даргын 2016 оны 5 дугаар  сарын 09 -ний өдрийн А/16 дугаар тушаалаар төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг томилж ажлын хэсгийн ахлагчаар миний бие, нарийн бичгийн даргаар Б.Содмаа, гишүүдэд БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Нямсүрэн, нягтлан А.Энх-Амгалан Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Т.Оргилсайхан нарыг томилсон байна.

    Ойн зурвас байгуулах ажил гүйцэтгэхээр ирүүлсэн төслүүдийг танилцуулъя: Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Баян-Уул, Жаргалан Хөхморьт сумдад ойн зурвас байгуулах ажлыг гүйцэтгэхээр 6 төсөл ирсэн байна.       

Үүнд

·    Баян-Уул сумаас “Өлөнт гол” төсөл хэрэгжүүлэгч иргэн Д.Одсүрэн оролцогчид малчны бүлэг нийт төсөв 6.0 сая төгрөгөөр 305 ширхэг мод тарьж ойн зурвас байгуулахаар ирүүлсэн байна. “Намуун байгаль” төсөл хэрэгжүүлэгч иргэн Д.Амарбуян оролцогч “Унаган булаг” малчны бүлэг  6.0 сая төгрөгөөр 456 мод тарьж ойн зурвас байгуулахаар ирүүлсэн байна.  “Холбоо” төсөл хэрэгжүүлэгч иргэн Д.Батболд, оролцогчид малчны бүлэг нийт төсөв  8.0 сая төгрөгөөр 455 ширхэг мод тарьж ойн зурвас байгуулахаар ирүүлсэн байна. Бидний явуулсан техникийн тодорхойлолтонд 3 га газарт хашаа хамгаалалт хийж 1800 –аас доош мод тарьж ургуулж түүнийгээ 3-н жил арчилж хамгаалах ёстой зэрэг зүйлүүдийг тодорхой тусгасан техникийн тодорхойлолтыг тус сумдад хүргүүлсээр байтал 3 төсөл шаардлага хангахааргүй төсөл ирсэн байна.

·     Жаргалан сумаас “Ойн төгөл” төсөл Миний бүрэн ХХК 6.0 сая төгрөгөөр 1500 ширхэг мод тарьж ойн зурвас байгуулахаар, Есөнбулаг сумын  иргэн Х.Түвшиндаш мөнгөн дүн, тарих модны тоо бичээгүй  “Ойжуулалт” төсөл, Есөнбулаг сумын иргэн Ж.Батбаатар мөнгөн дүн, тарих модны тоо бичээгүй “Ойжуулах” төслийг Жаргалан сумд хэрэгжүүлэхээр ирүүлсэн байна.

Б.Содмаа /ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/  

Ирсэн төслүүдийг танилцуулъя: Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Халиун, Хөхморьт, Баян-Уул сумдад нэг булаг нийт 3 булаг шанд хашиж хамгаалах ажил дээр 9 төсөл ирсэн байна.                                      

 Үүнд: 

·         Баян-Уул сумаас “Рашаан булаг” төсөл Итгэл сэтгэл малчдын бүлэг 5 сая төгрөг, “Улаан булаг” төсөл иргэн Д.Сэрдамба 6.5 сая төгрөгөөр ажил гүйцэтгэхээр төсөл ирүүлсэн байна тус газраас сумдад техникийн тодорхойлолтыг үнийн дүн 2.0 төгрөгөөр хамгаалуулахаар хүргүүлсэн байтал тус сумаас 1-2 дахин илүү зардлаар хамгаалахаар төсөл ирүүлсэн байна.

·         Халиун сумаас “Хүүшийн” рашааныг хамгаалах төсөл Буудайн бадар аяга хоршоо 2.0 сая төгрөгөөр ажил гүйцэтгэхээр ирүүлсэн төсөлдөө ашиглах материалийн жагсаалтан дотроо хэзээ юунд ашиглах нь тодорхойгүй хар хавтан, мөн төслийн төсвийн задаргаа байхгүй зэрэг учир дутагдалтай төсөл ирүүлсэн байна.

·         Хөхморьт сумаас “Булгийн эх хамгаалах” төслийг иргэн А.Батбаатар 2.690 сая төгрөг 690.0 төгрөгийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр, “Булгийн эх хамгаалах төсөл” иргэн Ц.Буянхишиг 2.690 мянган  төгрөг 690.0 төгрөгийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр, “Булгийн эх хамгаалах” төсөл “Баянбүрд” иргэдийн нөхөрлөлөөс 2.560 мянган төгрөг 560.0 төгрөгийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр бие биенээсээ хуулсан эсвэл нэг хүн тус 3 төслийг бичсэн байх магдлалтай төслүүдийг ирүүлсэн байна. 

·         Есөнбулаг сумаас дээрх 3 сумд хашиж хамгаалах булгийн төслийг багцаар нь гүйцэтгэхээр “Хайрлагдсан Алтай” ТББ  5 851 518 төгрөгөөр, “Алтайн хөгжлийн түүчээ” ТББ 6 110 850 төгрөгөөр,  “Чингисийн дуулга констракшин” ХХК нь 5 888 400  төгрөгөөр булаг шандны эхийг хашиж хамгаалах төслүүдийг ирүүлсэн байна.  

Та бүхэн төсөлтэй нарийн танилцаж санал шүүмжлэлээ хэлнэ үү.

          Б.Пүрэвдорж: Хөхморьт сумын Засаг даргын 2/67 тоот албан бичгээр  тухайн төслийг хэрэгжүүлэх аж ахуй нэгж байгууллага байхгүй болохыг мэдэгдсэн

         Иймд Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан сум болох Баян–Уул сумруу шилжүүлсэн. Баян-Уул сумд 3 га газарт ойн зурвас байгуулахаар ирүүлсэн төслүүд нь шаардлага хангахгүй, үнийн санал хэтэрсэн тул техникийн тодорхойлолтын дагуу шаардлага хангасан төслийг ирүүлэх талаар албан бичгийг тухайн сумд хүргүүлж дахин төсөл хүлээн авч шалгаруулах, Жаргалан сумаас ирсэн “Миний бүрэн” ХХК-ний ирүүлсэн төсөл техникийн шаардлага хангасан, үнийн санал хамгийн бага байгаа тул тус төслийг дэмжиж байна.

      Булаг шандны эхийг хашиж хамгаалах ажил гүйцэтгэхээр ирүүлсэн төслүүдийн хувьд Чингисийн дуулга констракшн ХХК-ний ирүүлсэн “Эрүүл ус” төсөл хамгийн сайн төсөл ирүүлсэн байна гэрээ байгуулж ажиллахыг санал болгож байна.

        Д.Нямсүрэн: Ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдоржтой санал нэг байна.

        Б. Содмаа: Ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчдийн хувьд хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвдоржтой санал нэг байна.

    Булаг шандны эхийг хашиж хамгаалах ажил гүйцэтгэхээр ирүүлсэн төслүүдтэй танилцахад сумдаас ирсэн төслүүд хэтэрхий товч, төсвийн задаргаа муу хийгдсэн, ажил гүйцэтгэхээр бараа материалын үнэ судлаагүйгээс зах зээлийн ханшнаас хэт өндөр техникийн тодорхойлолтонд тусгасан хэмжээнээс зөрүүтэй, төслийн гүйцэтгэх үнийн санал ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээс 1-2 дахин илүү үнийн дүнтэй материал ирүүлсэн зэрэг зөрчил дутагдал байна. 

     Мөн булаг хамгаалах төсөв бага тул гүйцэтгэх сонирхолтой ААН сумдад  байхгүйгээс хувь хүн материал ирүүлсэн байна. Тиймээс Есөнбулаг сумаас багцаар нь гүйцэтгэхээр ирүүлсэн 3 төслөөс хамгийн сайн, бага үнийн санал ирүүлсэн Чингисийн дуулга констракшн ХХК-ний  “Эрүүл ус” төслийг дэмжиж байна.

      А.Энх-Амгалан: Төсөл ирүүлсэн аж ахуй нэгжүүдийг захирлын иргэний үнэмлэхний хуулбар санхүүгийн тайлан, дансны үлдэгдэл  зэргийг харуулсан нотлох баримт хавсаргах, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан бол тайланг хавсаргасан байх энэ нь давуу тал болох зэргийг нэмэлтээр авч баймаар байна

      Энэ ирсэн төслүүд миний хувьд шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул санал өгмөөргүй байна

      Б. Содмаа: Тус байгууллагад аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албанаас шууд гэрээ байгуулах эрх олгосны дагуу төсөл шалгаруулах ажил явагдаж байгаа 10 000 001 төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажил гүйцэтгэхэд нэмэлт  материал шаардагддаг шууд гэрээ байгуулахад тэгнэ ингэнэ гэсэн үг өгүүлбэр байдаггүй болхоор бид зарлалаа хүргэхдээ төсөл ирүүлнэ үү л гэж зар хүргэсэн болохоор ААН зөвхөн төсөл л ирүүлэх нь ойлгомжтой тэгэхээр дараа жилийн зарлалдаа энэ талаар тодорхой тусгаж өгч байж шаардсан зүйтэй байх.

Шийдвэрлэсэн нь:

       Жаргалан  сумд ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчээр “Миний бүрэн” ХХК- ний “Ойн төгөл” төсөл, Баян-Уул сумруу техникийн тодорхойлолтын дагуу шаардлага хангасан төсөл ирүүлэх талаар хариуцлаагтайгаар ажил зохион байгуулж богино хугацаанд төсөл ирүүлэх талаарх албан бичиг төлөвлөн тус сумд хүргүүлэх ажлыг хариуцсан мэргэжилтэнд даалгах,  Хөхморьт, Баян-Уул, Халиун сумдад булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлыг Чингисийн дуулга констракшн ХХК-иар гүйцэтгүүлэхээр ажлын хэсгийн гишүүдийн 75 хувийн саналаар шийдвэрлэв.

Мэдээ оруулсан : 2016-05-16 16:28:17
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.