Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Аймгийн Засаг даргын захирамж /жилийн эцсийн байдлаар/

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

/ 2015 оны жилийн эцсийн байдлаар  /

2015.12.21                                                                                                                                                                                        Алтай хот

     

 

 

Захирамжийн утга дугаар

 

Захирамжийн заалт

 

Хэрэгжилт

 

Хувь

1

Ажлын хэсэг томилох тухай

2015.04.17

А/136

1.Улсын хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд мод тарьж, ургуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2. Нэг сая мод тарьж ургуулах ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайлан мэдээг  2015 оны 10 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг ажлын хэсгийн дарга /Д.Чинзориг/-д даалгасугай.     

Хавар, намрын мод тарих үндэсний өдрийн хүрээнд тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг Жанчив баатрын талбайд зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон иргэдэд зөвлөгөө өгч,  гарын авлага, материал тарааж,  тасалгааны цэцэг, мандлын цэцэг, олон наст согооврын үр зарж,сухай, хайлаас, улиас, бургас, чацаргана зэрэг мод бут сөөгийг тарих аргачлалын талаар мэдээлэл өгч ажилласан.

Энэ  онд  аймгийн хэмжээнд 7128 иргэн, 470 аж ахуй нэгж, байгууллага оролцон 22253 мод, бут сөөг тарьж,2930 м2 талбайг зүлэгжүүлэн нийт53167.5мянган төгрөг зарцууллаа.

100

2

 

Хөрөнгө гаргах тухай

2015.04.02

А/138

1.Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас жил бүр зохион байгуулагддаг Mongolian ITF-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд аялал жуулчлалын маршрут, нөөц боломж бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан оролцоход 1320000 / нэг сая гурван зуун хорин, мянган / төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр  хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг  / П.Золжаргал /-д зөвшөөрсүгэй.

2.Хөтөлбөрийн санхүүжилтэнд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс / Х.Баатарзориг/-т даалгасугай.

Mongolia ITM-2015”  (Mongolia international Tourism Мart -2015) Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2015-д Говь-Алтай аймгийг сурталчилж оролцох удирдамжийг аймгийн Засаг даргаар  2015 оны 03 сарын 18-ны өдөр батлууллаа. Тус үзэсгэлэнд  Орон нутаг судлах музейтэй хамтран  Говь-Алтайаймаг-Засагт ханы гал голомт уриатайгаар оролцож байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт  зүйлс, үзмэрүүдийн талаар сурталчилан Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын нөөц, аялал жуулчлалын маршрут болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчилан ажилласан.

100

3

 

Ажлын хэсэг байгуулах тухай

2015.05.12

А/178

1. Аймгийн нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Хантайширын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг судлан боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2. Хантайширын нурууны зарим талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг судлан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэн танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч /О.Одгэрэл/-д даалгасугай.

   Аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 12-ны өдрийн А/178 тоот захирамжаар  Хантайширын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг судлан боловсруулах ажлын хэсгийг батлуулсан. Ажлын хэсэгХантайширын нуруу орчмын 6 хэсэг газрын 31128  га талбайг  орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл, судалгааг боловсруулж аймгийн ИТХ-ын 12 сарын 04-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.   

100

4

Ажлын хэсэг томилох тухай

2015.05.12

А/179

1. Улсын   төсвийн   хөрөнгөөр  “Ногоон  хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5 га, Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 5 га-д ойн  зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2. Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 15-ны дотор дүнг танилцуулахыг ажлын хэсгийн дарга /О.Одгэрэл/-д даалгасугай.

Ажлын хэсэг 05 сарын 15-ны өдөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар хуралдсан бөгөөд ойн зурвас байгуулах ажлын хүрээнд  Дарив сумаас Ихэсийн голын өгөөж хоршооны “Ойн зурвас төсөл”,  “Урт салаа” нөхөрлөлийн ойн зурвас байгуулах төсөл, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд Жаргалан сумаас Бүрэн багийн Амин нутаг нөхөрлөлийн “ Модот хоолой төсөл”, “Эрүүл Ус” ОНӨААТҮГ-ын “Ногоон төгөл-Ногоон ирээдүй ” төсөл, Завхан аймгийн Сайд-Уул нөхөрлөлийн “ Ногоон Алтай ” төслүүд тус тус ирүүлснийг хүлээн авч  хэлэлцэн Дарив сумд ойжуулалтын ажлыг “Урт салаа” нөхөрлөл, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд Тайшир сумд 5 га ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчээр Эрүүл-Ус ОНӨААТҮГ-ын төслүүд  шалгарч гэрээ байгуулан ажилласан.

90

5

Ажлын хэсэг байгуулах тухай

2015.05.07

А/171

1.Алтайн өдрүүд үйл ажиллагааны үеэр эрдэмтэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай илтгэл боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2.Илтгэлийг чанартай сайн бэлтгэхийг ажлын хэсгийн ахлагч / П.Золжаргал/-д үүрэг болгосугай.

Алтайн өдрүүд үйл ажиллагааны үеэр эрдэмтэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай илтгэл боловсруулах ажлын хэсэгт төслийг бэлтгэн танилцуулав. Мөн аялал жуулчлалын танилцуулга брошурыг 500ш бэлтгэсэн.

100

6

Гэрээ байгуулах эрх олгох тухай

2015.06.16

А/219

1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ОЗАУС-15/0001 дугаартай Урд сумдын ховор, нэн ховор ашигт ургамлын судалгаа хийх ажлыг гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /О.Одгэрэл/-т олгосугай.

2.Гүйцэтгэгчийн санал болгосон ажил гүйцэтгэх хугацаа, ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолт, гэрээний тусгай нөхцөл зэргийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг, захиалагчийн хяналт хариуцлагыг гэрээнд тодорхой тусгаж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /О.Одгэрэл/-т үүрэг болгосугай.

3. Ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Х.Баатарзориг/, Мэргэжлийн хяналтын газар /Ч.Амарсанаа/-т тус тус даалгасугай. 

        Дэлгэр, Чандмань, Бигэр, Есөнбулаг, Эрдэнэ, Цогт, Алтай, Халиун, Цээл сумдын элбэг болон нэн ховор, ховор ургамал, ашиглалтад өртөмтгий, ашигт ургамлын тархац, нөөцийнсудалгааны “Олон улсын тахь нийгэмлэг” гүйцэтгэж,  мэдээллийн санг үүсгэлээ.

Уг судалгааны үр дүнд ойм хэлбэртний хүрээнд 1 овог, 1 төрөл, 1 зүйл, нүцгэн үртний хүрээнд 3 овог, 3 төрөл, 10 зүйл, далд үртний хүрээнд 56 овог, 248 төрөл, 506 зүйл ургаж байна. Ургамлын аймгийн дотроос тус аймагт Улаан номонд бүртгэлтэй нэн ховор ургамал 13 зүйл, дансгүй нэн ховор 16 зүйл, бүгд 29 зүйл, Улаан номонд бүртгэлтэй ховор ургамал 5 зүйл, бүртгэлгүй ховор ургамал 19 зүйл, бүгд 24 зүйл байна. Харин Улаан номонд дансгүй доод ургамлаас газрын хар үс (хуурай газрын замаг), эрхий цагаан мөөг нь ховор ургамалд бүртгэгдсэн байна.

100

7

Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2015.06.18

А/227

1.Аймгийн хэмжээнд төв суурингийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажлын нэгдсэн төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Төлөвлөгөөнд тусгаглсан ажлуудыг хугацаанд  нь чанартай гүйцэтгэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, ажлын хэсэгт тайлагнаж ажиллахыг Алтай хотын захирагч , хангагч байгууллагуудын захирал, дарга, эрхлэгч сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 Төв суурингийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор  цэвэр ус халаалтын  шугам сүлжээг шалгахад ус алдаж байсан  цэвэр усны хаалт 1 ширхэг, уян хоолой 3 ширхэг, ОО-ийн өрөөний почки 2 ширхэгийг  тус тус сольж усны алдагдалыг зогсоолоо. Инжнерийн шугам сүлжээний усны алдагдал шалгаж санхүүгийн өрөөний фарны хий авагч цорго хугарсан байсныг шинээр солив.

 

Мөн Сум дундын ойн анги, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захирааны мэргэжилтнүүдийн өрөөний 1 цонхонд амалгаа нэмж хийв.

100

8

Усны тоо бүртгэл явуулах тухай

2015.06.19

А/235

1.Аймгийн хэмжээнд усны тоо бүртгэл явуулах ажлыг 2015 оны 06 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 01-ний хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

2.Усны тоо бүртгэл явуулах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

3.Усны тоо бүртгэл явуулах ажилд шаардагдах хүн хүч тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гарган оролцохыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сав газрын захиргаад, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Усны тоо бүртгэл явуулахад орон нутгаас оролцох ажилтны томилолт, шатахуун, бичиг хэргийн зардлыг тухайн сум хариуцах, тооллогын ажлыг гүйцэтгэх ажилчдын томилолт, ажлын багаж тоног төхөөрөмжийн зардлыг сав газрын захиргаад хариуцан гаргахыг даалгасугай.

5.Дээрх ажлыг зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангуулах, тайлан үр дүнг нэгтгэн Засаг даргын зөвлөлд танилцуулах, улсын болон аймгийн усны мэдээллийн санд оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /О.Одгэрэл/-т үүрэг болгосугай.

Усны тоо бүртгэлийн ажлыг сум багийн хэмжээнд чанартай хийж гүйцэтгэхийн тулд  сав газрын захиргаадтай хамтран  2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тооллогын ажилд хэрэглэгдэх орчин үеийн багаж төхөөрөмж ашиглах талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа, хээрийн ажил гүйцэтгэх чиглэлийн сургалтыг зохион байгуулж, сумдын Засаг дарга, БОХУБ, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга  нарын төлөөлөл 25 хүнийг хамрууллаа.

Сав газрын захиргааны мэргэжилтнүүд, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нартай хамтран усны тооллогын хээрийн ажлыг гүйцэтгэлээ.

Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд гол 335, булаг1136, нуур тойром109, рашаан2, баян бүрд29, хөв цөөрөм46, услалтын систем13, худаг2015 тоологдсон байна. 2014 оны усны тооллогын дүнтэй харьцуулхад 8 гол горхи, 78 булаг шанд, 3 нуур тойром сэргэж, 5 худаг шинээр гарган, 3 хөв цөөрөм шинээр байгуулагдсан байна.

Алтайн өвөр говь, Хүйсийн говь-Цэцэг нуур, Хяргас нуур-Завхан голуудын сав газрууд усны тооллогын ажлын  тайлан, уст цэгийн 100 000 маштабтай зураг гаргахаар боловсруулж байна.

100

 

9

Үндэсний баяр наадмын өдрүүдэд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2015.07.06

А/252

1.Ардын хувьсгалын 94 жил, Засагт хан аймаг байгуулагдсаны 457 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр, аймгийн төвийн цахилгаан усан хангамж, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага, онцгой обьект бүхий газруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий аймгийн хариуцлагатай эргүүлийн хуваарийг нэгдүгээр хавсралтаар, эргүүлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор баяр наадмын өдрүүдээр хариуцлагатай эргүүл хяналтыг байгууллагын нийт ажилтан, албан хаагчид хийж гүйцэтгэлээ.

Мөн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд байгууллага хамт олноороо оролцлоо.

    100

10

Гэрээ байгуулах эрх олгох тухай

2015.07.09

А/255

1.Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “ Бидний-Алтай ” хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх “ Элсний наадам ” зохион байгуулах ажлыг  “ Уран тахилт ” ХХК-тай гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Байгаль, орчин аялал жуулчлалын газар / О.Одгэрэл /-д олгосугай.

2.Гүйцэтгэгчийн санал болгосон гүйцэтгэх хугацаа, ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолт, гэрээний тусгай нөхцөл зэргийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг захиалагчийн хяналт хариуцлагыг  гэрээнд тодорхой тусгаж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Байгаль орчин, аялал  жуулчлалын газар / О.Одгэрэл /-д үүрэг болгосугай

Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”- ыг түшиглэн “Элсний фестиваль- 2015” наадмыг  аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Жаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, “Уран тахилт” ХХК – ны ”Эрээн нуур” жуулчны бааз хамтран “2015 оны 07 сарын 19- 22 ны хооронд зохион байгууллаа.

Тус фестиваль нь нээлтийн ёслол, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой морин спортын тэмцээнүүд, элсний спортын тэмцээнүүд, Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумдын урлагийн тоглолт зэрэг амрагч, аялагчид, тамирчдын сонирхолыг татахуйц олон үйл ажиллагааг нэг дор багтаасан арга хэмжээ болсон юм. Уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд, аялагчид 350 гаруй,  гадаадын аялагч 5 тус тус оролцсон.Элсний спортын тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулж нийт 148 тамирчин оролцсон.

100

11

Ажлын хэсэг байгуулах тухай

2015.07.27

А/278

1.Аймгийн хэмжээнд Цэвэр сум шалгаруулах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2.Сумдын ирүүлсэн тайланг болзолын дагуу дүгнэн, цэвэр сумыг шалгаруулан, үр дүнг танилцуулж холбогдох материалыг 2015 оны 08 сарын 03-ны өдрийн дотор БОНХАЖЯ-нд  хүргүүлэхийг ажлыг хэсэг /О.Одгэрэл/-д даалгасугай.

Цэвэр сум шалгаруулах ажлын хэсгийн зохион байгуулан нийт сумдад албан бичиг хүргүүлсний дагуу Баян-Уул, Дэлгэр сумдаас материал ирүүлснийг хүлээн авч Дэлгэр сумын материалыг БОНХАЖ-яаманд хүргүүлээ.

 

 

 

 

 

 

 

100

12

Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсуулж ажиллах тухай

2015.07.09 А/256

1.Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах багийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Сумын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний дагуу шаардагдах зардлыг жил бүрийн сумын орон нутгийн төсөв, сумын орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт тусган ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4.Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангаж ажиллахыг багийн ахлагч / Д.Батсайхан/-д даалгасугай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрууд хамтран үндэсний сургагч багш нарыг урьж ирүүлэн Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар оролцож “Ундарга-Алтай”  ОНӨААТҮГ, “Эрүүл ус”  ОНӨААТҮГ- уудтай танилцан эрсдэлээ үнлэн төлөвлөгөөний төслийг боловсруулан ажилласан.

  100

13

Ажлын хэсэг байгуулах тухай

2015.08.10

А/293

1.Алтай-Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэж байгаа “Лунзянь Роуд энд Бридж” ХК-ий үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай.

2“Лунзянь Роуд энд Бридж” ХК-ий үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохих хууль журмын хүрээнд хэрэгжүүлэн, хэрэгжилтийг Засаг даргад тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг / Д.Чинзориг/-т даалгасугай.

2015 оны 8 сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг аймгийн төвөөс Ховд аймгийн Дарви сум хүртэл 165 км хатуу хучилттай замын ажилтай танилцлаа.

Ажлын явцтай танилцахад төслийн эхний хэсэг болох 60 км замын дэржигнүүрийг хусах, 8 км замын хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн чулуу бутлуурын 2 карьер, элс, хайрга, шорооны 4 карьер ажиллаж замын ажилд хэрэглэгдэх гол түүхийн эдийг стандартын дагуу бэлтгэсэн байна.

Тус замын компаний байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчласан үнэлгээтэй танилцаж санал зөвлөмж гарган ажиллалаа.

90

14

Ажлын хэсэг томилох тухай

2015.10.06

       А/348

1.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ногоон хэрмийн 5 га , Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ойн зурвас байгуулах 5га, булаг шандны эхийг хашиж хамгаалах, усны энгийн хамгаалалтын бүс тогтоох зэрэг ажилд үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2.Ногоон хэрэм, ойн зурвас байгуулах, булаг шандны эхийг хашиж хамгаалах, усны энгийн хамгаалалтын бүс тогтоох зэрэг ажилд үнэлэлт дүгнэлт өгч сумдын удирдлага, иргэдийн төлөөллийг оролцуулан хүлээн авч, хашиж хамгаалсан булгийг сумын Засаг даргын Тамгын газрын орон нутгийн өмчид эзэмшүүлэн, бүртгүүлэх ажлыг зохион байгуулж 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор дүнг танилцуулахыг ажлын хэсгийн дарга / О.Одгэрэл/-д даалгасугай

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Дарив сумд 5 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг “Урт салаа” нөхөрлөл хийж гүйцэтгэлээ. Тус ажлын хүрээнд нийт 2000 ширхэг улиас, бургас тарьсан байна. Тухайн ойжуулалтын амьдралт 73 хувьтай байсан.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний нийт 6,0сая төгрөгийн зардлаар Есөнбулаг сумын Баяншанд багийн Шаврын голын булгийн эхийг “Цэргийн булаг” ХХК, Цээл сумын Дэрстэй багийн Холиохын булаг,Тонхил сумын Бүс уул багийн Хар чулуут булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг “Нам нуруу” ХХК-аар тус тус гүйцэтгүүллээ.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 6,0 сая төгрөгний зардлаар Цээл сумын Цээл гол, Дарив сумын Ихэсийн голуудад усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг “Хүрхрээн жим” ХХК хийж  гүйцэтгэсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 5 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг “Эрүүл-Ус” ОНӨААТҮГ шалгарч гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч ирэх жилд хэрэгжүүлэхээр боллоо.

 

100

15

Ажлын хэсэг байгуулах тухай

2015.10.07

      А/351

1.Тус аймгийн Цогт сумын нутаг дахь байгалийн дурсгалт газар “ Ээж хайрхан-”ыг түшиглэн сонирхол бясалгалын аялалыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, бясалгалын зан үйлийн ёслол үйлдэх, уламжлалт зан заншлыг сэргээх, гадаад дотоодын амрагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2.Ээжийн элбэрэл бясалгалын аяллын арга хэмжээг 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж, дүнг танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч / Д.Батсайхан /-д үүрэг болгосугай.

Цогт сумын Ээж хайрхан ууланд “Ээжийн элбэрэл” бясалгалын аяллыг 2015 оны 10 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулж, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 180 орчим аялагч, амрагчид оролцлоо. Дашпэлжээлин хийдийн лам нар наранд тахилга өргөж,  Ээж уулын сан айлдсан бөгөөд бясалгал хийн энерги, эрч хүч авсан нь аялагчдын талархлыг ихээр хүлээсэн ажил боллоо.

 

 

 

 

 

 

100

16

Тооллогын комисс томилох тухай

2015.10.08

       А/352

1.Бэлчээрийн усан хангамжийн зориулалттай худгуудын ашиглалтын түвшинд үнэлгээ хийх орон нутагт бүртгэлтэй инженерийн хийцтэй худгуудад үзлэг явуулан цаашид ашиглах боломжгүй худгуудыг бүртгэлээс хасаж тооллого хийх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай.

2.Тооллогын ажлыг чанартай зохион байгуулж ажиллахыг комиссын дарга / Д.Чинзориг/-д үүрэг болгосугай.

3.Ашиглах боломжгүй худгуудыг бүртгэлээс хасаж бодит тоон мэдээлэлтэй болгож ашиглахыг Орон нутгийн өмчийн албаны дарга  /Л.Ганхуяг/-д ашиглагдаж байгаа худгуудын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах эзэнжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрууд хамтран үндэсний сургагч багш нарыг урьж ирүүлэн “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах” сургалтыг зохион байгуулсан.

Уг сургалтанд оролцсон “Ундарга-Алтай”  ОНӨААТҮГ, “Эрүүл ус”  ОНӨААТҮГ- уудтай танилцан Алтай хотын усан хангамжийн 2 эх үүсвэр дээр эрсдэлээ үнэлэн төлөвлөгөөний төслийг боловсруулан ажилласан.

Мөн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран Дэлхийн зөнгийн санхүүжилтээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” боловсруулах сургалтыг 18 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтанд усны аюулгүй байдлын төлөвлөгөөтэй холбоотой эрх зүйн орчин /Яамдын хамтарсан тушаал, аймгийн Засаг даргын захирамж/, Устай холбоотой халдварт, халдварт бус өвчлөл, Мэргэжлийн хяналтын байгууллагад хийгдэж буй шинжилгээний дүнзэргийг танилцуулж, усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг бүрдүүлэх, зураглал гаргах, төлөвлөгөө боловсруулахад ахнаарах 1-10 модуулыг сургалтын хөтөлбөртөө оруулан танилцуулж, бүлгээр ажиллуулан усны аюулгүй байдлын зураглал, төлөвлөгөөг сум бүрээр төсөл хэлбэрээр боловсрууллаа.

Дээрх сургалтанд хамрагдсан сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид “Усны аюулгүй байдлын” төлөвлөгөө боловсруулах арга хэмжээг зохион байгуулах сургагч багшаар бэлтгэгдэн тухайн сумандаа төлөвлөгөө боловсруулах ажил зохион байгуулаж баг бүрдүүлэн ажиллаж байна.

90

17

Журам, маршрут батлах тухай

2015.12.11

А/412

1.Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар, Говийн их дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал явуулах, аялах отоглох журмыг нэгдүгээр хавсралтаар, аялал жуулчлалын маршрутыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Дотоод, гадаадын аялагчдад сурталчилан, журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / О.Одгэрэл/, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн  хамгаалалтын захиргаа / Г.Довчиндорж /, Цогт сумын Засаг даргад тус тус даалгасугай.

Тус захирамж гарсантай холбогдуулан Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар, Говийн их дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал явуулах, аялах, отоглох журам, аялал жуулчлалын маршрутыг тус тус холбогдох сумдад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

100

18

Ажлын хэсэг байгуулах тухай

2015.12.07

А/408

 

 

 

 

 

1.Бигэр сумын нутагт үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийг Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын дагуу ажиллуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2. Нэгдсэн зохион байгуулалтанд орсон нөхөрлөлтэй Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын дагуу холбогдох байгуулагуудтай гурвалсан гэрээ байгуулан ажиллахыг Бигэр сумын Засаг дарга /
Ж.Энхтүвшин/-д даалгасугай.

3.Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын дагуу холбогдох бичиг баримт болон талбайн байршил зэргийг тогтоож, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч / А.Баасандаш/-д даалгасугай.

Бичил уурхайн чиглэлээр зохион байгуулагдсан ТББ, нөхөрлөлүүдийн ахлагч нарыг хамруулан холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын зааварчилгааг өгч ажиллалаа.

Бигэр сумын Засаг дарга,  ТББ нөхөрлөлийн ахлагч нартай нэг сарын хугацаатай хамтран ажиллах гэрээг байгуулахаар боллоо.

 

 

 

 

 

100

 

 

 

 

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН :

МЭРГЭЖИЛТЭН                           М.НАРАНЦАЦРАЛ

  ХЯНАСАН:

 

                                                                ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР

                                                                 ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                    О.ОДГЭРЭЛ

 

 

Мэдээ оруулсан : 2016-05-16 08:14:53
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.