Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
7 ХОНОГИЙН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 05 сарын 07-наас 2016 оны 05 сарын 13-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан “Нутгийн иргэдэд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулсан.Уг сургалтанд тус газрын аялал жуулчлалын мэргэжилтэн Ч.Дариймаа оролцлоо.

2. Тус газрын мэргэжилтэн Б.Содмаа байгууллагын ажилтан албан хаагчдынхаа чөлөөт цагийг гэр бүлтэй нь хамт зөв боловсон өнгөрөөх, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хамтран тодорхойлох залуучууд, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, тулгамдсан асуудлаа зөв арга замаар шийдвэрлэхэд бодит зөвлөгөө туслалцааг үзүүлэх зорилгоор Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Амьдралын эрч хүч төрийн бус байгуулагуудтай хамтран 2016 оны 5-р сарын 7-ны өдөр “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” лекц, гэр бүлүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

3. Халиун сумын төвөөс 2 км баруун өмнө зүгт байрлалтай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах төслийн баримт бичиг, Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэгийн ариун цэврийн лабораторийн шинжилгээнд ашигладаг химийн бодис болон хадгалах агуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2016 оны 05-р сарын 10, 11-ний өдрийн №2016/09, №2016/10 дүгнэлтүүдээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хариуг хүргүүлсэн.

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ ажлын хүрээнд мод тариад орхих биш “Тарьсан модоо арчилж ургуулцгаая” уриан дор зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөг батлуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Залуус клуб болон төрийн бус байгууллагуудтай хамтарч “Гэр бүлийн төгөл” байгуулахаар ажиллаж байна.

5. Тус газрын даргын А/16 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг хуралдаж байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Жаргалан, Хөхморьт сумдад тус бүр 3 га нийт 6 га талбайд ойжуулалт хийх, Баян-Уул, Хөхморьт, Халиун сумдад 1,1 булаг шандны эхийг хашиж хамгаалах ажилд сумдаас төслийг хүлээн авч шалгарууллаа. Энэ төслийн хүрээнд ойжуулалтын 6 төсөл, булаг шандны эхийг хашиж хамгаалах 8 төсөл ирсэн. Ойн зурвас байгуулах төсөлд Жаргалан сумын “Миний бүрэн” ХХК-ны ирүүлсэн төсөл, Баян-Уул сумын тухайд шаардлага хангасан төсөл ирээгүй тул дахин төсөл хүлээн авч шалгаруулахаар болсон. Булаг шандны эхийг хашиж хамгаалах төсөлд Есөнбулаг сумын “Чингисийн дуулга” констракшны ирүүлсэн төсөл тус тус шалгарлаа.

              2016 ОНЫ 05 САРЫН 14-НӨӨС 2016 ОНЫ 5 САРЫН 20-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Ундрага-Алтай ОНӨААТҮГ-аас байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэж хариуг хүргүүлнэ.

2. Тус газраас гадаад дотоодын аялагч, жуулчдад зориулсан аймгийн танилцуулга бүхий аялал жуулчлалын сэтгүүлийн эх бэлтгэн хэвлүүлэх ажлын хүрээнд LIGHT ZOOM агентлагт эх бэлтгэлийн материалыг хүлээлгэн өглөө.

Мэдээ оруулсан : 2016-05-13 09:25:58
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.