Тус газрын байгаль хамгаалагчдад биосан программ, нөлөөлөл бууруулах загвар программуудыг танилцуулах, шинээр батлагдан гарч буй дүрэм, журмуудыг танилцуулах зорилготой сургалт, семинарыг 2016 оны 05 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтанд тус газрын харьяа сумдад ажиллаж буй нийт 20 байгаль хамгаалагчид хамрагдлаа. Байгаль хамгаалагчдад шаардлагатай ном, гарын авлага материалаар бүрэн хангалаа. Үүнээс гадна сумдын орон нутгийн хөгжлийн сангаас байгаль хамгаалах чиглэлээр тодорхой хэмжээний ажлыг зохион байгуулахад шаардагдах төсвийг гаргуулан авч ажил хэрэг болгон ажиллах, байгаль орчны гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа болон хяналт шалгалтын ажлыг тогтмол хийн ажиллаж, мэдээ тайланг хугацаанд нь гаргаж ирүүлэхийг сумд байгаль хамгаалагчдад үүрэг болголоо.