ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ
Тус газар нь 2016 оны 04 сарын 30-наас 2016 оны 05 сарын 06-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:
1. Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулсан “Байгаль орчин бидний ирээдүйд” төслийн танилцуулах уулзалт 2016 оны 5-р сарын 02-ны өдөр Ховд аймагт зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд газрын дарга Э.Пүрэвжав, биологийн олон янз байдлын асуудлыг хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатар нар оролцлоо. Уулзалтын үеэр МАВА сангаас санхүүжүүлэх Байгаль орчин бидний ирээдүйд төслийн талаар шийдвэр гаргачид болон талуудад танилцуулан, төслийн удирдах зөвлөлийг байгуулж ирэх оны ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.
2. Тус газраас сумдын байгаль хамгаалагчдад зориулсан биосан программ, нөлөөлөл бууруулах загвар программууд болон шинээр батлагдан гарч буй дүрэм журмуудыг танилцуулах сургалт семинарыг 2016 оны 5-р сарын 6-ны өдөр зохион байгуулж уг сургалтанд 20 байгаль хамгаалагч хамрагдлаа.
3. Аймгийн Засаг даргын “Бидний-Алтай” хөтөлбөрийн биелэлтийн тайлан сэтгүүлийг Баянхайрхан багийн 3, 4, 5-р гудамжны 157 өрхөд танилцуулан тараан ажиллалаа.
4. Говь-Алтай аймгийн бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, сурталчилах, амьдрах орчныг тэтгэх жилийн ажлын хүрээнд мазаалай баавгайн логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, сонирхогчдын дунд зарласан. Логоны уралдаанд ирүүлсэн материалыг хүлээн авч, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, АНУ-ын баавгай судлаач Харри Ренольдс нартай хамтран шалгарууллаа.
5. Тус газрын мэргэжилтэн Б.Содмаа Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэстэй хамтран 2016 оны 5-р сарын 7-ны өдөр БОАЖГ-ын нийт ажилтан албан хаагч тэдний гэр бүлийн дунд “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
2016 ОНЫ 05 САРЫН 07-НООС 2016 ОНЫ 5 САРЫН 13-НЫ ХООРОНД ХИЙХ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
1. Халиун сумын ЗДТГ-аас хогийн цэгт, Хүнс хөдөө аж ахуйн газраас мал эмнэлэгийн ариун цэврийн лабораторийн шинжилгээнд ашигладаг химийн бодис болон хадгалах агуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэж хариуг тус тус хүргүүлэн ажиллана.
2. “Ойн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178-р зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих” өдрийг 2016 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мэдээ оруулсан : 2016-05-06 10:41:28