Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай

“Дэлхийн  усны  өдрийг  2016 онд НҮБ-аас “Ус ба ажлын байр”, Говь-Алтай аймагт “Ус амьдралын түлхүүр” уриан дор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын санаачлагаар нэг сарын аян зарлаж 2016 оны 3 дугаар сарын 01-22-ны хооронд  сав газруудын байршил нутаг болох  Бигэр, Шарга, Цээл, Есөнбулаг  сумдад бүсчилсэн байдлаар 18 сум 2 тосгоныг хамруулан  “Ус амьдралын түлхүүр” сургалт сурталчилгааны үйл ажиллагааг Хүйсийн говь-Цэцэг нуур, Хяргас нуур-Завхан гол, Алтай өвөр говийн сав газрын захиргаа, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ хамтран цэвэр усны ач холбогдолд иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах тогтвортой менежментийг сурталчилан, усыг хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах уламжлалт  зан үйл ёс суртахууны хэм хэмжээг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, дэвшилтэт арга технологиор баяжуулан өсвөр залуу үе, нийт иргэд, оролцооны бүлгүүдийг хамруулан сурталчилан таниулсан олон арга хэмжээг 5 чиглэлээр амжилттай зохион байгууллаа Үүнд:

              Нэг. Цээл, Шарга, Бигэр, Есөнбулаг сумдын албан байгууллагуудын ажилтан албан хаагчид, мөн Жаргалан,  Дарив, Төгрөг, Халиун, Хөхморьт, Бугат, Цогт, Баянтоорой тосгон, Эрдэнэ сумдаас оролцсон төлөөллийг  хамруулан “Орон нутагт усны асуудлаар оролцох оролцооны бүлгүүд“ сэдвээр мэдээлэл бэлтгэн танилцуулж орон нутагт тулгамдаж байгаа усны талаарх асуудалууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээг харилцан ярилцлаа. Нийт  180 гариу ажилтан албан хаагчид  хамрагдлаа.

              Хоёр. Цээл, Шарга, Бигэр, Есөнбулаг сумдын цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийг хамруулан  хүүхдүүдэд  “Ус гэж юу вэ” танин мэдэхүйн сэдвээр мэдээлэл хийж  “Аав ээж би”, “Усны эргэлт” зэрэг хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион  байгууллаа.

Сумын нэр

Оролцогсдын тоо

1 байр хүүхдийн нэр

2 байр, эзэлсэн хүүхдийн нэр

3 байр, эзэлсэн хүүхдийн нэр

1

Цээл

18

С.Мөнгөнзул

Ц.Батмөнх

Г.Чинхүсэл

2

Шарга

16

Э.Манлайбаатар

Д.Хишигсүрэн

Т.Амирлан

3

Бигэр

20

Г.Гэрэлт

Д.Очгэрэл

Б.Гэрэл

4

Есөнбулаг

12

Н.Баярмөнх

Н.Дамдинсүрэн

Л. Нарангэрэл

5

Нийт дүн

66

 

Тэмцээнд нийт 66 хүн оролцож  300 хүн үзэж  сонирхсон бөгөөд нийт 366 орчим хүүхэд эцэг эхчүүдэд  Усны тухай хууль болон ус ашиглалт хамгаалалтын чиглэлээр  мэдээлэл хүргэж хамтран ярилцлаа. Энэ арга хэмжээ нь хүүхдүүдийг багаас нь байгаль орчноо хайрлах усаа зүй зохистой ашиглах тал дээр өргөн мэдээ мэдээлэлтэй болхоос гадна, байгаль цаг уур усны эргэлт зэргийг ойлогуулсан үр дүнтэй арга хэмжээ болсон.  

                 Гурав. Цээл, Шарга, Бигэр, Есөнбулаг сумдын еðºíõèé áîëîâñðîëûí ñургуулийн хүүхдүүд болон, ýêî êëóáûí ñóðàã÷äàä мөн Жаргалан,  Дарив, Төгрөг, Халиун, Хөхморьт, Бугат, Цогт, Баянтоорой тосгон, Эрдэнэ сумдаас ирсэн хүүхдүүдийн төлөөлөлийг  хамруулан “Ус хэмнэхэд хүүхдүүд бидний оролцоо” сэдвээр мэдээлэл хийж “Дусал хүү” хөгжөөнт танин мэдэхүйн тоглоом тоглуулж  ус хэмнэх амлалт өргүүллээ.           

Сумын нэр

Оролцогсдын тоо

1 байр эзэлсэн хүүхдийн нэр

2 байр, эзэлсэн хүүхдийн нэр

3 байр, эзэлсэн хүүхдийн нэр

1

Цээл

50

Г.Ганхуяг

А.Баасанцэрэн

Л.Нямсүх

2

Бугат

2

3

Цогт

2

4

Баянтоорой

2

5

Эрдэнэ

2

6

Бигэр

150

О.Гэрэт-Од

Н.Ганцэцэг

Н.Нармандах

7

Жаргалан

2

8

Шарга

80

Э.Алтанчимэг

Э.Эрдэнэбат

А.Балорчимэг

9

Дарив

2

10

Хөхморьт

2

11

Төгрөг

2

12

Халиун

2

13

Есөнбулаг

50

М.Мишээл

Б.Дашням

О.Одончимэг

 

Нийт дүн

350

 

Тэмцээнд       нийт      350    хүүхэд    оролцсон    бөгөөд   үзэж     сонирхсон,  мэдээлэл сонссон  400 нийт 750 орчим хүүхдүүдэд мэдээлэл хүргэж хамтран ярилцлаа.  Оролцсон бүх хүүхдүүд  “АМЛАЛТ” өглөө. Бидний бэлтгэсэн амлалтын үг нь “Би бол өнө эртнээс өглөө бүр наранд, үдэш бүр саранд мөргөж хүн байгалийн хүйн холбоог хэлхэж ирсэн МОНГОЛ ХҮН.  Хотлыг ундаалагч чандмань эрдэнэ ээ, хойч үедээ цэвэр тунгалгаар нь үлдээхээ  амалж байна.  Гэсэн амлалт өгч баталгаажуулсан. Энэхүү амлалтыг бүх хүүхдүүдийн  өмнө  уншиж  гар өргөн өөрөө өөртөө болон анд нөхдийнхөө өмнө амалж, дусал хүүгээр тамга даруулан баталгаажууллаа. Энэ үйл ажиллагааны үеэр оролцогч хүүхдүүд амлалтын бичигт өөрийн нэрээ бичүүлж тамга даруулахыг хүсэн дугаарлах нь үнэхээр сайхан байсан.

              Дөрөв. Цээл, Шарга, Бигэр Есөнбулаг сумдын иргэд, мөн Жаргалан,  Дарив, Төгрөг, Халиун, Хөхморьт, Бугат, Цогт, Баянтоорой тосгон, Эрдэнэ сумдаас оролцсон төлөөллийг хамруулан “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалгаар нь үлдээхэд иргэн таны оролцоо” сэдвээр мэдээлэл хийж асуулт хариултын “АХА” хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион байгууллаа.

Сумын нэр

Оролцогсдын тоо

1 дүгээр байр эзэлсэн хүний нэр

2 дугаар байр эзэлсэн хүний  нэр

3 дугаар байр эзэрсэн хүний нэр

1

Цээл

100

М.Эрхэмбаяр

Д.Батаа

Б.Даваанамжил

2

Шарга

150

А.Болдбаатар

А.Алтангэрэл

С.Бямбажав

3

Бигэр

150

Ч.Пүрэвжав

Н.Сарангэрэл

С.Оджав

4

Есөнбулаг

50

Г.Ариуна

Д.Батмөнх

С.Нарангарав

5

Нийт дүн

450

 

Энэхүү тэмцээнд хүүхэд хөгшид гэх мэт бүх насны нийт 450  хүн оролцсон бөгөөд үзэж сонирхон, мэдээлэл сонссон  500 нийт 850 иргэдэд мэдээлэл мэдлэг ологсон томоохон арга хэмжээ боллоо.

              Тав. Ãîâü-Àëòàé àéìãèéí íóòàã  äýâñãýðèéã  õàìàðñàí  Õ¿éñèéí ãîâü-Öýöýã  íóóð, Àëòàéí ºâºð ãîâü, Õÿðãàñ íóóð-Çàâõàí ãîëûí ñàâ ãàçрûí çàõèðãààд áîëîí Åñºíáóëàã ñóìûí 6 áàãийг õàìðóóëан 4 á¿ñ áîëãîí зохион байгуулсан “Ус амьдралын түлхүүр” сэдэвт Дэвжээ тэмцээн байлаа.

             Зорилго: Тэмцээний гол зорилго нь орон нутгийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, усны нөөцийн хомсдол, түүний зохисгүй хэрэглээ, чанарын асуудал усны нөөцийг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээх боломжийг оролцогчдоор  дамжуулан иргэдэд хүргэх, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх,бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, ус гэдэг зөвхөн хүн малд төдийгүй байгаль цаг уурын эко систем мөн зэрлэг амьтанд ч амин чухал болохыг ард иргэдэд ойлгуулах тэдний одоо хийж буй болон цаашид хийх гэж буй үйл ажиллагаа, санал санаачлагынх нь талаар харилцан туршлага, мэдээлэл солилцуулахад оршиж байсан.  Мөн нутаг ус, байгаль орчин нь ямар баян тансаг, сайхан болох, мөн хүн бид түүнийг зөв зохистой ашиглах замаар үр хойчдоо хэвээр үлдээх ёстойг эргэн нэг сануулах бас нэгэн давхар зорилготой байв.

            Говь-Алтай аймгийн дээрх 4 суманд бүсчлэн зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийт  13 сумын  130 иргэн буюу дараах зорилтот  бүлэгт хуваан оролцуулсан  сумын оршин суугчид болох 10 хүнтэй нэг багийг оролцуулж  /Төрийн албан хаагч -2, бизнэс эрхлэгч-1, Улс төрийн албан тушаалтан -1, Малчин-1, Тариаланч-1, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч -2/ оролцогчдын  төлөөлөл авъяас билэг, оюун ухаан, ур чадвараа сорин оролцож  тэмцээнийг  2180 гаруй хүн үзэж сонирхлоо.

           Дэвжээ тэмцээн нь “Хүн бүтээсэнээрэй, ус урсгалаараа” сэдэвтэй мэндчилгээ, Багийн гишүүний мэдлэг сорих тэмцээн, “Гангатын худаг манайх ч, бас танайх ч”  сэдэвт чөлөөт сэтгэлгээний тоглолт, Багийн ахлагчийн мэдлэг сорих тэмцээн, Гэрийн даалгавар, Хаалт гэсэн 6 үндсэн хэсгээс бүрдэж байсан.

           Сумууд  худаг уст цэг ашиглатанд тулгамдаж буй ямар бэрхшээл саад байгаа, түүнийг даван туулах ямар арга зам байгаа, ус, ургамлаа  зөв зохистой, хамтран ашиглахын ач холбогдол зэргийг харуулсан олон сайхан тоглолтоороо үзэгчдэд харууллаа.

          Гэрийн даалгаврын хэсэг хамгийн гол нь байсан. Учир нь  сум бүрийн усан сан бүхий газар, түүнийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар  оновчтой шийдэл бүхий мэдээллийн багцыг иргэдэд  ойлгомжтой байдлаар бэлтгэж ирсэн байх даалгавар авсан юм. Өөрөөр хэлбэл эндээс сумууд усан сан бүхий газраа хэрхэн ашигладаг, хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөв шийдлийг гарна ирсэнээр бие биенээсээ харилцан туршлага солилцох, шинэ санаа олж харж болох байв.

            Оролцсон сумдаас  Шарга  сумын “Дусал ус”  баг энэ даалгаварыг хамгийн сайн гүйцэтгэж ирсэн байсан. Тэд усны чиглэлээр орон нутагтаа тулгамдаж байгаа хамгын гол асуудлаа жүжигчилсэн хэлбэрээр иргэдэд ойлгомжтой байдлаар харуулан  тус сумын төвийн айл өрх, малчин, иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцэж баталсан шийдвэр, хийхээр төлөвлөсөн ажлуудын төлөвлөгөө, хууль зөрчсөн иргэнд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой харуулсан байсан.

              Багийн гишүүд, ахлагчдын мэдлэг сорих тэмцээнүүдээр тэдний байгаль орчин, байгалийн нөөц баялагийн ашиглалтын талаарх хууль эрх зүйн мэдлэгийг сорилоо.

             Мөн “Нутагтаа өргөх үгэн бэлэг” буюу Хаалтын хэсэг үзэгчид, оролцогчид, зохион байгуулагчдад  таалагдсан хамгийн сайхан хэсэг байлаа. Оролцогчид маань төрж, өсөж, амьдарч буй газар орон, нутаг усаа маш их хайрладаг нь тэдний сэтгэлээс урсан гарсан уран яруу үгсийн чуулганаас тодхон харагдаж байлаа.

              Багийн гишүүдэд 5 асуулт бүхий  усны эрүүл ахуй, уламжлалт байгаль хамгаалах арга ухаан, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хуулийн зүйл заалтаас асуухад дундажаар 2-4 оноо авч байсан  бол хамгийн дээд  оноо 4-ийг  Шарга сумын Дусал ус  багийн гишүүн авсан. Багийн ахлагч нараас Ардын байгаль хамгаалах  уламжлал, Байгаль орчин, экологийн зүй тогтолтой холбоотой хэн хүний мэдэж байх ёстой асуултуудыг асуусан бөгөөд тэдний хариулт, зохион байгуулагчдын нэмэлт тайлбараас үзэгчид оролцогчид багагүй мэдээллийг мэдэж авсан байх гэдэгт итгэлтэй байна.

             Тус бүсчилсэн тэмцээнийг  Бигэр сумд 3 дугаар сарын 15-ны өдөр,   Шарга сумд 3 дугаар сарын 19 өдөр, Цээл сумд 3 дугаар сарын 20 өдөр, Åñºíáóëàã сумд 3 дугаар сарын 21-22 өдрүүдэд зохион явууллаа тус арга хэмжээнд  Жаргалан, Бигэр,  Дарив, Төгрөг, Халиун, Шарга, Хөхморьт, Бугат, Цогт, Баянтоорой тосгон, Эрдэнэ, Цээл сум, Есөнбулаг сумын 4 áàã  амжилттай оролцлоо.  Х¿éñèéí ãîâü-Öýöýã  íóóðын сав газрын захиргаанд хамрагддаг сумдаас Шарга сумын “Дусал ус” баг,  Õÿðãàñ íóóð-Çàâõàí ãîëûí ñàâ ãàçрûí çàõèðãààд хамрагддаг сумдаас Жаргалан сумын “Эх орон” баг, Àëòàéí ºâºð ãîâийн сав газрын захиргаанд хамрагддаг сумдаас Цогт сумын “Цоглог  найман дусал” баг, Есөнбулаг сумын 4 багаас Баяншанд багийн  “Цэнхэр дусал” багууд шалгаран Алтай хотноо 3 дугаар сарын 22 өдөр буюу “Дэлхийн усны өдөр” Ардын дуу бүжгийн алтай чуулагт зохион байгуулсан “Шилдэгийн шилдэг”-ийг шалгаруулах эцсийн шатны шалгаруулалтанд орж Шарга сумын “Дусал ус” баг  нэгдүгээр байр эзлэн өргөмжлөл 250 0 мянган  төгрөг, Есөнбулаг сумын “Цэнхэр дусал” баг хоёрдугаар байр эзлэн өргөмжлөл 150 0 мянган төгрөг Цогт сумын Баянтоорой тосгоны  “Ээж хайрхан” баг  гуравдугаар байр эзлсэнд  өргөмжлөл 100 0 мянган төгрөгний мөнгөн шагнал өргөмжлөлийн эзэд боллоо.

                                      Дэвжээ тэмцээний Хамгийн хамгийн:

·         Хамгийн цөөхөн баг оролцсон тэмцээн: Хяргас нуур-Завхан голын

сав газарт хамаарагдах Дэлгэр, Тайшир, Чандмань сумуудын хариуцсан албан тушаалтан шалтаг шалтгаан тоочиж  Бигэр суманд болох арга хэмжээнд ирж оролцсонгүй. Гэтэл Бигэр сумын албан байгууллагууд өглөө нь бэлдээд л сумаасаа 3 баг бүрдүүлж Жаргалан сумтай энэ тэнцүүхэн өрсөлдлөө.

·         Хамгийн идэвхтэй, өрсөлдөөнтэй тэмцээн:  Алтайн өвөр говийн

сав газарт хамаарагдах  6  сум нэг тосгоноос Алтай сумаас бусад сумууд оролцож уралдсан Эрдэнэ, Бугат, Цээл, Цогт сум Баянтоорой тосгонынхоо удирдлагууд, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартаа бахархаад, талархаад баршгүй. Бас  дээр нь баг болгонд нь шүлэгч магтаалч, ерөөлч гишүүн байсан нь гайхалтай.

·         Хамгийн гайхалтай мэдээллийн багц: Шарга сумын “Дусал ус”

багийхан  усны чиглэлээр орон нутагтаа тулгамдаж байгаа хамгийн гол асуудлаа жүжигчилсэн хэлбэрээр иргэдэд ойлгомжтой байдлаар харуулан  тус сумын төвийн айл өрх, малчин, иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцэж баталсан шийдвэр, хийхээр төлөвлөсөн ажлуудын төлөвлөгөө, хууль зөрчсөн иргэнд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой харуулсан мэдээллийн багц бэлдэж ирсэн байлаа. Дашрамд хэлэхэд Шарга сумын БОХУБ сумынхаа иргэдийг маш сайн мэдээллээр хангаж ажилласан нь харагдсан тэднээс өөр ямар ч баг ийм гэрийн даалгавар бэлдэж оролцоогүй байсан.  

·         Хамгийн гайхалтай Нутагтаа өргөх үгэн бэлэгтэй баг: Бугат

сумынхан байв. Төрж, өсөн амьдарч буй газар орон, нутаг усаа маш их хайрладаг нь тэдний сэтгэлээс урсан гарсан уран яруу үгсийн чуулганаас тодхон харагдаж байсан нь үзэгч, шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Мөн Халиун, сумын Чацран цагаан чулуутын рашаан, багийнхан нутаг усаа жинхэнэ утгаар нь магтаж Бурхан буудай уулаа мяралзан урсах Халиун гол, зүлэг ногоон ширэгтэй нь Олон булгийн намаар ороод нэг гараарай хэмээн өнгө өнгийн хадгаар дүрслэн үгсийн сайхнаар магтан дуулсан.

·         Хамгийн сэтгэлтэй баг: 200-250 шахам километрийн зайд орших

Хөхморьт, Эрдэнэ сумууд гарах зардал, замын холыг үл ажран сэтгэл гарган зорьж ирсэн байлаа. Тэд зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд цагтаа 100%-ийн ирцтэй оролцож байсан.

·         Хамгийн олон дуучидтай баг: Шаргынхан байлаа. Засаг дарга нь

багийн гүшүүнээр орчихсон хүүхэд томгүй яг л мэргэжлийн дуучид шиг дуулах тэднийг зохион байгуулагчид ихэд гайхан бахархлаа.

·         Хамгийн сайн зохион байгуулсан баг: Баянтоорой тосгон байлаа.

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Цэцэгмаа гэх чадварлаг сайхан бүсгүй зохион байгуулж  “Ээж хайрхан” багаа маш сайн бэлдэн эртний хаад ноёдын өмсгөлөөр гангаруулан  өрсөлдүүллээ.

·         Хамгийн содон эмблем бэлтгэсэн баг: Баянтоорой тосгоны “Ээж

хайрхан” баг Салпетик болон гарын доорх материал ашиглан эмблем хийсэн бол Цогт сумын “Цоглог найман дусал” багийнхан Гялгар цаасар эмблем хийж ашиглахгүй даавуу, гялгар уутаар хувцас хийж өмсөж ирсэн байлаа.

·         Хамгийн сайхан мэндчилгээ бэлтгэсэн баг: Эрдэнэ сумын “Ус

эрдэнэ” баг байсан “Хүн бүтээсэнээрэй, ус урсгалаараа” утга санааг Шар тэнгисийн тарчлаан дуулалт жүжгийг орон нутгийн хөрсөн дээр буулган харуулсан багийн гишүүд бүгд мэрэгжлийн жүжигчин шиг тоглож мэндчилгээгээ өвөрмөц содноор бэлтгэж ирсэн нь давтагдашгүй байлаа. 

Сумдын албан байгууллагуудын ажилтан албан хаагчдыг хамруулан “Орон нутагт усны асуудлаар оролцох оролцооны бүлгүүд“ сэдвээр мэдээлэл хийлээ

 Цэцэрлэгийн хүүхдүүдэд “Ус гэж юу вэ” танин мэдэхүйн сэдвээр мэдээлэл хийж  “Аав ээж би”, “Усны эргэлт” зэрэг хөгжөөнт тэмцээн уралдаан зохион явууллаа

Åðºíõèé áîëîâñðîëûí ñургуулийн хүүхдүүдэд, ýêî êëóáûí ñóðàã÷äàä “Ус хэмнэхэд хүүхдүүд бидний оролцоо” сэдвээр мэдээлэл хийж “Дусал хүү” хөгжөөнт танин мэдэхүйн тоглоом тоглуулж  Ус хэмнэх тангараг  өргүүллээ 

 Сумын иргэдийг хамруулан “Хотлыг ундаалагч чандмань эрдэнээ хойч үедээ цэвэр тунгалгаар нь үлдээхэд иргэн таны оролцоо” сэдвээр мэдээлэл хийж асуулт хариултын “АХА” хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион явууллаа. 

 

  Бүх  сумдыг хамруулан “Ус амьдралын түлхүүр”  äэвжээ  тэмцээн  зохион явууллаа 

 

Мэдээ оруулсан : 2016-03-29 13:53:55
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.