Мазаалайн логоны уралдаан зарлаж байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙН
ЛОГОНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07 сарын 16-ны өдрийн 03/07 тоот тогтоолоор мазаалай баавгайг Говь-Алтай аймгийн бахархалт амьтнаар зарласан. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, өвлүүлэн үлдээх, байгалийн болон тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй цаашлаад мазаалай баавгайгаар дамжуулан Говь-Алтай аймгийг дэлхий дахинд сурталчилах ач холбогдолтой юм. Монгол Улс, Говь-Алтай аймгийг дэлхий нийтэд таниулах бахархалын нэг болох мазаалай баавгайн логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, сонирхогчдын дунд зарлаж байна.
Уралдаанд ирэх бүтээлүүдэд тавигдах шаардлага:
-
Adobe Photoshop, Corel Draw, InDesign болон бусад мэргэжлийн, зориулалтын программ дээр хийгдсэн байна.
-
Лого нь өндөр нягтралтай, (300 dpi)-ээс багагүй байх шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ и-мэйлээр илгээх тохиолдолд бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. И-мэйлээр илгээх тохиолдолд gif, jpeg форматтай бүтээлүүдийг хүлээн авна.
-
Текст бичих тохиолдолд монгол, англи хэл дээр 2 хувилбараар бичнэ. Мөн монгол бичгээр бичсэн байж болно.
-
Логоны нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
-
Лого нь интернэт, телевиз, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
-
Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй.
-
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийн утга санаа, бэлгэдлийг тайлбарласан байна.
-
Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
-
Уралдаанд шалгарсан бүтээл нь зохион байгуулж буй байгууллагуудын өмч болно. Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн нэг бүтээлийг шалгаруулна
Шагнал урамшуулал: Өргөмжлөл, 250000 төгрөг
Шалгаруулалт: Бvтээлийг хvлээн авснаас хойш 5 хоногт багтаан шалгаруулалтыг холбогдох ажлын хэсэг, байгууллагуудын төлөөлөлтэй ажлын хэсэг шалгаруулна.
Хүлээн авах: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 минут хүртэл Altai_nature@yahoo.com и-мэйл хаягаар хүлээн авна. Өөрийн биеэр авч ирэх шаардлагатай бол Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байранд хүлээн авна. И-мэйлээр бүтээлээ явуулах бол дараах утсаар мэдэгдэн бүртгүүлэх шаардлагатай.
Хаяг: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Жаргалант баг, Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Холбогдох утас: 70484955, 99029989
И-мэйл хаяг: Altai_nature@yahoo.com
Мэдээ оруулсан : 2016-04-18 15:16:30