Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээ

Байгаль орчны газарт 2014 оны улиралд

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн

шийдвэрлэлтийн тайлан

2014.03.24                                                                                                                                                                                                      Алтай хот

Тус газарт энэ улиралд ажилд орохыг хүссэн өргөдөл 9, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж өгөх хүсэлт 1, ус ашиглах хүсэлт 1, чөлөө хүссэн өргөдөл 1, бусад хүсэлт гаргасан өргөдөл 3, нийт 15 өргөдөл,  санал хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж хүн бүрт зохих хариуг нь хуулийн хугацаанд амаар болон албан бичгээр хүргүүлж ажиллалаа. Үүнд:

  1. Тайшир сумын нутаг дахь “Зост-Өндөр” ХХК-ний 2014 онд ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авч 2014 оны 2 дугаар сарын 12-ний №43 тоотоор дүгнэлтийг хүргүүллээ.
  2. Шарга сумын бөхөн хамгаалагч Б.Гантай, иргэн Ж.Эрдэнэпүрэв нар Шарга сумын байгаль хамгаалагчийн ажилд орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч нөөцөд бүртгэн, төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалтанд орохыг зөвлөж, тус сумын Засаг даргын саналыг авах талаар хариуг амаар мэдэгдсэн. Мөн Шарга сумын иргэн Б.Лхагвадорж тус сумын байгаль хамгаалагчийн ажилд орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 2 сарын 13-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Шарга сумын байгаль хамгаалагчийн ажилд түр томилон ажиллуулж байна.
  3. Тус газрын мэргэжилтэн Б.Пүрэвдорж нь 2013 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул амралтын мөнгийг нөхөн олгож өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч газрын даргын 2014 оны 02 сарын 12-ний өдрийн А/06 тоот тушаалаар мөнгөн урамшууллыг олгон шийдвэрлэсэн.
  4. Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг Ханлигтайшир ХХК нь Алтай чуулгын барилгыг халаах зорилгоор Хятад улсаас оруулж ирсэн уурын зуухандаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч 2014 оны 1 дүгээр сарын 29-ний 2014/01 дүгнэлтээр хүргүүллээ.
  5. Алтай сумын иргэн Д.Нарангэрэлийн тус сумын байгаль хамгаалагчаар ажиллахыг хүссэн өргөдлийг хүлээн авч газрын даргын 2014 оны 2 сарын 12-ний өдрийн Б/10 тоот тушаалаар Алтай сумын байгаль хамгаалагчийн ажилд түр томилон ажиллуулж байна.
  6. Есөнбулаг сумын Баяншанд багийн иргэн Э.Няндагсүрэн, Бугат сумын иргэн Б.Лхамжаргал нар тус газарт ажил хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч одоогоор орон тоо байхгүй байгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалтанд орохыг зөвлөн хариуг амаар /утсаар/ мэдэгдсэн.
  7. Тус газрын архив, бичиг хэргийн ажилтан М.Наранцацрал нь байгаль орчны газарт мэргэжилтэнгээр ажиллах талаар өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 2 сарын 17-ний өдрийн Б/12 тоот тушаалаар тус газарт байгаль орчны аудит, дотоод хянан шалгалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнгээр томилон ажиллуулж байна.
  8. Хөхморьт сумын иргэн Б.Ганширнэн тус газарт архив, бичиг хэргийн ажилтнаар орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 2 сарын 17-ний өдрийн Б/13 тоот тушаалаар тус газрын архив, бичиг хэргийн ажилтнаар томилон ажиллуулж байна.
  9. Тус газрын мэргэжилтэн Б.Пүрэвдоржийн ээжийн бие хүндээр өвдөж өндөр үнэтэй эм тариа хэрэглэж байгаа бөгөөд байгууллагын зүгээс буцалтгүй тусламж үзүүлэхийг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 02 сарын 20-ний өдрийн Б/14 тоот тушаалаар байгууллагаас тусламж  үзүүллээ.
  10. Тус газрын мэргэжилтэн Б.Содмаа нь  эмнэлэгт өвөөгөө сахих шаардлагатай болсон учраас 8 хоногийн цалинтай чөлөө олгож өгөхийг хүссэн өргөдөл гаргаснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 2 сарын 20-ний өдрийн Б/15 тоот тушаалаар шийдвэрлэсэн.
  11. Цогт сумын иргэн Ц.Алимаа Цогт суманд 2008-2013 онд байгаль орчны чиглэлээр  хэрэгжсэн төслийн талаар бичгээр мэдээлэл авах  хүсэлт гаргасныг хүлээн авч 2014 оны 3 сарын 5-ны өдрийн №69 тоотоор судалгаа гарган хүргүүлсэн.
  12. Цогт сумын иргэн Т.Сайнзаяа нь тус суманд байгаль хамгаалагчийн ажилд орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч зарласан ажлын байранд мэргэжил таарахгүй байгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалтанд орохыг зөвлөж хариуг амаар /утсаар/ мэдэгдсэн.

 

2014 ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАН

2014.03.24                                                                                                          Алтай хот

Байгууллагын нэр

Хүлээж авсан өргөдөл, гомдлын тоо

Үүнээс

Шийдвэрлэж хариу өгсөн

Шийдвэрлүүлэхээр бусад байгууллагад шилжүүлсэн

Шийдвэрлүүлэхээр хугацаа болоогүй

Хугацаа хэтрүүлсэн

тайлбар

амааар

бичгээр

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Байгаль орчны газар

15

-

15

   15

-

-

-

-

              

         Байгаль орчны газарт 2014 оны II улиралд

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн

шийдвэрлэлтийн тайлан

 

2014.06.23                                                                                                          Алтай хот

Тус газарт энэ улиралд ажилд орохыг хүссэн өргөдөл 3, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж өгөх хүсэлт 1, чөлөө хүссэн өргөдөл 6, ажлаас чөлөөлж өгөх өргөдөл 1, нийт 11 өргөдөл,  санал хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж хүн бүрт зохих хариуг нь хуулийн хугацаанд амаар болон албан бичгээр хүргүүлж ажиллалаа. Үүнд:

  1. Тус газрын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг 2014 оны 04 сарын 16-наас 05 сарын 07-ны өдөр хүртэл 21 хоногийн Байгаль орчны аудитын мэргэшлийн сургалтанд хамрагдах болж өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 04 сарын 14-ний Б/19 тоот тушаалаар цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн болно.

Мөн мэргэжилтэн Б.Золжаргал 6 сарын дундуур болох хуримын бэлтгэлээ Улаанбаатар хот явж бэлтгэх зайлшгүй шаардлага гарч 2014 оны 04 сарын 21-нээс 04 сарын 26 хүртэл 5 хоногийн чөлөө хүссэн өргөдлийг хүлээн авч газрын даргын 2014 оны 04 сарын 21-ний Б/20 тоот тушаалаар шийдвэрлэв.

Төгрөг сумын байгаль хамгаалагч Д.Бат-Эрдэнэ нь мэдлэг чадвараа дээшлүүлэхээр Улс төр менежментийн академийн Байгаль орчны менежмент гэсэн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн 2014 оны 06 сарын 09-ний өдрөөс 07 сарын 06-ны өдөр хүртэл чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч даргын Б/28 тоот тушаалаар шийдвэрлэв.

Цээл сумын байгаль хамгаалагч Ю.Батбилэг, Тайшир сумын байгаль хамгаалагч Н.Бодьсад нар Улаанбаатар хотноо “Эко Монгол” МСҮТ-д үргэлжлүүлэн суралцах болсон тухай өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 05 сарын 26-ны өдрийн Б/23 тоот тушаалаар шийдвэрлэлээ.

Тус газрын мэргэжилтэн Б.Золжаргал 2014 оны 06 сарын 26-нд хуримлахаар 5 хоногийн чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 06 сарын 16-ны өдрийн Б/31 тоот тушаалаар шийдвэрлэв.

  1. Цогт сумын иргэн Л.Мягмарсүрэн ажил хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч бүртгэн, төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд орохыг зөвлөж, хариуг амаар мэдэгдэв.
  2. Дэлгэр сумын Гуулин тосгоны иргэн Л.Отгон-Эрдэнэ тус сумын байгаль хамгаалагчийн ажилд орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 04 сарын 15-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Гуулин тосгоны байгаль хамгаалагчийн ажилд түр томилон ажиллуулж байна.

                 Есөнбулаг сумын иргэн Э.Няндагсүрэн нь тус сумын байгаль хамгаалагчийн ажилд орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч  газрын даргын 2014 оны 06 сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалаар Есөнбулаг сумын байгаль хамгаалагчийн ажилд түр томилон ажиллуулж байна.

  1. Алтай сумын байгаль хамгаалагч Д.Нарангэрэл нь ажлаас чөлөөлж өгөх өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 05 сарын 29-ний өдрийн Б/25 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
  2. Иргэн Т.Баттүвшин нь Жаргалан багийн “Хөрс ШТС”-ын зүүн талд 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга барих газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий  үнэлгээ хийж өгөхийг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч 2014/05  дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүлэв.

 

2014 ОНЫ II УЛИРЛЫН ТАЙЛАН

2014.06.23                                                                                                         Алтай хот

Байгууллагын нэр

Хүлээж авсан өргөдөл, гомдлын тоо

Үүнээс

Шийдвэрлэж хариу өгсөн

Шийдвэрлүүлэхээр бусад байгууллагад шилжүүлсэн

Шийдвэрлүүлэхээр хугацаа болоогүй

Хугацаа хэтрүүлсэн

тайлбар

амааар

бичгээр

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Байгаль орчны газар

11

-

11

   11

-

-

-

-

              

Байгаль орчны газарт 2014 оны III улиралд

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн

шийдвэрлэлтийн мэдээ

 

2014.09.24                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Алтай хот

Тус газарт энэ улиралд ажилд орохыг хүссэн өргөдөл 2, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж өгөх хүсэлт 8, чөлөө хүссэн өргөдөл 3, худаг гаргах зөвшөөрөл хүссэн хүсэлт 2 нийт 15 өргөдөл, санал хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж хүн бүрт зохих хариуг нь хуулийн хугацаанд амаар болон албан бичгээр хүргүүлж ажиллалаа. Үүнд:

  1. Мон суль ХХК-ий Говь-Алтай салбарын ШТС-уудад /Есөнбулаг сумын Харзат багийн 2 ШТС, Баяншанд баг, Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Тайшир, Тонхил, Шарга, Цээл, Төгрөг, Халиун, Бугат сум/  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2014/07-2014/18 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүлэв.

Мөн Мандал Голомт ХХК нь “Керамик” тоосгоны үйлдвэрт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2014/19 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүлэв.

Иргэн Ж.Хүрэлтулга нь Жаргалан сумын ШТС-д, Т.Сүхбаатар нь Төгрөг сумын ШТС-д, Г.Даш нь Эрдэнэ сумын ШТС-д  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ хийж өгөхийг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч 2014/20, 2014/21, 2014/22 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүллээ.

Халиун сумын Эрүүл мэндийн төв нь шинээр баригдах барилгадаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2014/24 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүлэв.

Магнай трейд ХХК-ий Говь-Алтай салбарын ШТС-уудад / Есөнбулаг сумын 2 ШТС, Алтай, Шарга, сум/ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2014/25-2014/28 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүлэн ажиллалаа.

Мандал голомт ХХК нь аймгийн төвд шинээр барих дулааны цахилгаан станцад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2014/23 дүгнэлтээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж хүргүүлэн ажиллалаа.

  1. Тус газрын мэргэжилтэн Б.Пүрэвдорж нь Улаанбаатар хот явж охин П.Энхзулыгаа хагалгаанд оруулж эмчлүүлэх шаардлагатай болсон тухай чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч 2014 оны 7 сарын 1-ний өдрийн №Б/32 дугаар тушаалаар шийдвэрлэв. 

Мөн мэргэжилтэн Б.Пүрэвдоржийн охин хагалгаанд дахиж орох, Солонгос эмч нартай уулзан зөвлөгөө авах ажлаар Улаанбаатар хот явах болсон тул 2014 оны 9 сарын 12-ноос эхлэн ажлын 6 хоногийн хугацаатай чөлөө хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч газрын даргын 2014 оны 9 сарын 12-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар шийдвэрлэлээ.

Тус газрын архив бичиг хэргийн ажилтан Б.Ганширнэн нь сум руугаа явах зайлшгүй шаардлага гарсан тухай өргөдөл ирүүлснийг хүлээн авч 2014 оны 7 сарын 31-нээс 2014 оны 8 сарын 1-ний өдөр хүртэлх 2 хоногийн чөлөө олгов.

  1. “Эф Ви Эс Пи” ХХК,  Өү Жи Си Эйч Эл” ХХК-иуд нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Зэгэстэй, Олонбулаг нэртэй газруудад 13598Х, 7560Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гидрогеологийн хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж байгаатай холбогдуулан тус сумын нутагт газрын доорх усны эрэл хайгуулын судалгааны үр дүнгээр илэрсэн усыг хэрэглэх зорилгоор цооног өрөмдөж худаг гаргах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч газрын даргын 2014 оны 7 сарын 4-ний өдрийн №А/19, №А/20 дугаар тушаалаар шийдвэрлэв.
  2. Алтай сумын иргэн Н.Пүрэв нь тус сумын байгаль хамгаалагчийн ажилд орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч нөөцөд бүртгэн авч, төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орохыг зөвлөв.

Мөн Есөнбулаг сумын иргэн Б.Отгондэлгэр нь тус газарт орохыг хүссэн өргөдөл ирүүлснийг хүлээн авч төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орох, нөөцөд бүртгэн авсан тухай мэдэгдлээ.

 

2014 ОНЫ III УЛИРЛЫН МЭДЭЭ

2014.09.24                                                                                                         Алтай хот

Байгууллагын нэр

Хүлээж авсан өргөдөл, гомдлын тоо

Үүнээс

Шийдвэрлэж хариу өгсөн

Шийдвэрлүүлэхээр бусад байгууллагад шилжүүлсэн

Шийдвэрлүүлэхээр хугацаа болоогүй

Хугацаа хэтрүүлсэн

тайлбар

амааар

бичгээр

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Байгаль орчны газар

15

-

15

   15

-

-

-

-

              

Мэдээ оруулсан : 2014-10-08 11:38:38
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.